Сүүлийн өдрүүдэд, Монгол Улсын зарим иргэн сошиалаар БНХАУ-ын Худалдааны яамны богино хугацааны сургалтанд төлбөртэй оролцуулах боломжтой гэсэн ташаа мэдээ тараасан байна. Энэ үйлдэл нь БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай ямар ч холбоогүй байхыг анхааруулж байна. Манай яам ямар нэгэн зуучлагчийн шугамаар сурагч элсүүлж байгаагүй бөгөөд сургалтын хөтөлбөрт хамрагдсан сурагчдаас ямар ч төлбөр хураамж аваагүй байдаг.
БНХАУ-ын Худалдааны яам Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг диплом хамгаалах боловсролын хөтөлбөр, богино хугацааны сургалтын хөтөлбөр нь Хятад, Монгол хоёр улсын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх зорилготой байдаг. Сургалтын үйл ажиллагаа бүгэд нь буцалтгүй тусламжийн төсөл бөгөөд ямар ч төлбөр хураамж авдаггүй.
Үүгээр анхааруулж байна.
Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам