Хойд Солонгосоос хос шагналтай ирэв

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосоос хос шагналтай ирэв

Хойд Солонгосоос хос шагналтай ирэв

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцжээ. Энэ удаа БНАСАУ-ын Пхеньян хотод болсон “Пхеньян” дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд Б.Батжаргал дэд байр буюу мөнгөн медаль хүртсэн бол Б.Энхнаран тусгай байрын шагнал хүртжээ. Энэхүү анхдугаар уралдаанд Монгол, ОХУ, Итали, БНАСАУ зэрэг найман орны уран бүтээлчид оролцсон байна.

Пхеньян хотод болсон дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчид эх орондоо ирээд байна. Тэд дараагийн уран бүтээлдээ оржээ. Тодруулбал, ирэх ням гаригт Ж.Верди “Травиата” дуурийн Альфредод Б.Батжаргал дуулах юм. Мөн уг дуурийн гол дүр болох Жермонд гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Э.Амартүвшин, Виолеттад Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа нар дуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж