Дуудлагад орсон хоёр газар 138 сая төгрөгөөр зарагдав

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Дуудлагад орсон хоёр газар 138 сая төгрөгөөр зарагдав

Дуудлагад орсон хоёр газар 138 сая төгрөгөөр зарагдав

Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй худалдаа өнөөдөр /2018.4.20/ болж, хоёр байршилд газар худалдлаа. Нийт дүнгээрээ 138 сая төгрөг хүрч, зарагдлаа. Энэ жил нийслэлд 29 байршилд газар худалдах юм. Газрын дуудлага худалдааны доод үнэ 44 сая бол дээд үнэ 784 сая төгрөгөөс эхлэн дуудагдах гэнэ. Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй худалдааны талаар нийслэлийн  Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн  хот байгуулалтын мэргэжилтэн М.Чимэддоржоос  тодрууллаа.

-Энэ жил 29 байршилд газар худалдана гэсэн. Дуудлага худалдаагаар хоёр байршилд газар худалдлаа. Үнийн хувьд хэдээс эхэлж, хэдээр худалдсан бэ?

-НИТХ-аар 2017 онд нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийг баталсан. Төлөвлөлтөөр 2018 онд 29 байршилд дуудлага худалдаагаар газар худалдана гэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга энэ оны гуравдугаар сарын 21-нд захирамж гаргасан. Захирамжийн дагуу өнөөдөр дуудлага худалдаа зохион байгуулж хоёр байршилд газар худалдлаа. Тодруулбал, VI байршилд буюу Хан-Уул дүүргийн X хороонд 0.7 га газрыг 84.828,000 төгрөгөөс эхлэн дуудаж 89.830.000 сая төгрөгөөр худалдсан. Мөн X байршилд  Хан-Уул дүүргийн X хороонд 0.39 га газрыг 47.366.000 төгрөгөөс эхлэн дуудаж 48.362.000  төгрөгөөр худалдлаа. 

-Дуудлага худалдаанд орох газар болон, үнийг хаанаас хэрхэн тогтоодог вэ. Энэ удаагийн дуудлага худалдааны онцлог юу байсан бэ?

– Дүүргүүдийн газрын албатай хамтран газар ашиглалтын судалгаа явуулж, түүнийг үндэслэн НИТХ-аар хэлэлцэж, тогтоол гаргадаг. Тогтоолд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаснаар тухайн газар дуудлага худалдаанд ордог. Барилга, хот байгуулалтын яам 2015 онд дуудлага худалдааны үнийг тогтоосон байдаг. Энэ үнэлгээ нь зах зээлд бодит бус, хэт өндөр үнэтэй байсан. Барилга хот байгуулалтын сайд 2018 онд шинээр тушаал гаргаснаар энэ удаагийн дуудлага худалдаа зах зээлтэйгээ уялдсан, боломжийн үнээс эхэлсэн. Өнөөдөр худалдаалагдсан хоёр газар зах зээлийн үнээс харьцангуй хямд байсан гэж хэлж болно.

-Дуудлагаар худалдаж буй газар ихэвчлэн хотын аль хэсэгт байрлаж, ямар зориулалтаар ашиглагдах вэ?

-Төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүрэгт орон сууц болон аялал жуулчлалын зориулалттай хоёр газар байна. Хан-Уул дүүрэгт 11 байршил, Сонгинохайрхан дүүрэгт ес, Налайхад тав, Багахангайд хоёр байршилд газар худалдана.   Орон сууц, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аж ахуйн чиглэлээр ашиглагдана.

-Хамгийн өндөр болон бага үнэ нь хэдээс эхэлж байгаа вэ?

-Эхэлж дуудагдах үнэ газрын талбайн хэмжээ болон байршлаас шалтгаалж байгаа. Хан-Уул дүүргийн VIII хороонд таван га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 784 сая төгрөгөөс эхлэн дуудна. Хамгийн бага үнэлгээтэй нь Налайхад 44 сая төгрөгөөс эхлэн дуудагдана.

-Дараагийн дуудлага худалдаа хэзээ болох вэ. Онцлог нь юу байх бол?

-Энэ удаагийн дуудлагаар хоёр байршлын газар худалдлаа. Үлдсэн 27 байршлын газрыг иргэн, аж ахуйн нэгж бүрд нээлттэйгээр, ил тод зохион байгуулна. Дараагийн дуудлага худалдааг энэ оны тавдугаар сарын 3-нд цахим хэлбэрээр явуулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотой мэдээллийг газрын биржийн www.mle.mn сайтаас авч болно. Цахимаар эхний ээлжинд гурван байршилд газар худалдана. Газрын бусад худалдааг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулна. Дуудлага худалдаа нь иргэн, аж ахуйн нэгж бүрд нээлттэй. Мөн дараагийн удаа үлдсэн 27 байршилд бус сая дуудлага худалдаа явуулах үеэр иргэдийн сонирхож байсан байршилд ойрын хугацаанд дуудлага худалдаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа эхлэх үнэ

д/д

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Газрын зориулалт

Хэмжээ /га/

Дуудлага худалдааны үнэ /БХБС-ын 2018 оны 15 дугаар тушаал/

1

Баянзүрх

11

Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3,46

383302687

2

Баянзүрх

20

Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3,32

146880000

3

Хан-Уул

8

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Үйлчилгээ

5

784453500

4

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Амины сууцны хотхон

2,23

248064901

5

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Конторын барилга

1,14

137573728

6

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0,7

84828944

7

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Худалдаа, үйлчилгээ

0,8

124000000

8

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Үйлчилгээ

1

158228702

9

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Худалдаа, үйлчилгээ

0,83

187736472

10

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0,39

47361165

11

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4

440800000

12

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4

440800000

13

Хан-Уул

14

Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3,75

252489733

14

Сонгинохайрхан

21

Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн

8,03

354120000

15

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3,02

133680000

16

Сонгинохайрхан

32

Магнай трейд ШТС-ийн баруун урд талд

Хийн түлшээр цэнэглэх станц

0,105

116300000

17

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1,1

177700000

18

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1,1

177700000

19

Сонгинохайрхан

21

Тусгалын аманд

Хүлэмжийн аж ахуй

17

748800000

20

Сонгинохайрхан

21

Нарийны эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал

5

220800000

21

Сонгинохайрхан

21

Бөөр толгойн өвөрт

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

7

308800000

22

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хүлэмжийн аж ахуй

5

220800000

23

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

24

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

25

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

26

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

27

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1

44800000

28

Багахангай

1

Үйлдвэрлэлийн хими 1

Үйлдвэрлэл

5

220800000

29

Багахангай

2

Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

1

44800000

ДҮН

89

6384819832

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж