З.Энхболд МҮБХ-ны маргаантай холбоотойгоор санал солилцлоо | News.MN

З.Энхболд МҮБХ-ны маргаантай холбоотойгоор санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

З.Энхболд МҮБХ-ны маргаантай холбоотойгоор санал солилцлоо

З.Энхболд МҮБХ-ны маргаантай холбоотойгоор санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүд хоёр хуваагдаад учраа олж чадахгүй болсон, түүнчлэн бөхийн өргөөг хэн нь авах вэ гэдэг тэмцэл өрнөж байна гэх мэтээр мэдээлэгдэж байгаагаас үүдэн талуудад уг маргаанаа яаралтай эцэслэн шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч сануулсныг маргалдагч талуудад уламжиллаа.

МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээн өөрсдийгөө зарлаад байгаа хоёр хүнийг хоёулаа уг албан тушаалаас татгалзаж, хурлаа шинээр хийхийг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байна. Үндэсний их баяр наадмын бэлтгэлд гарахаас өмнө 30 шахам жил үргэлжилсэн хагарал хуваагдал, маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодоглож ард түмнээ цэнгээн баясгахыг бөхчүүд хүсч байгаа хэмээн уулзалтын үеэр мөн ярьсан юм.

Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уулзалтын үед дурдлаа.

Эх сурвалж: president.mn

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бөхийн холбооны ажлаас З.Энхболд та савраа тат 2018-04-20

Баянмөнх гуайн 50 жилийн үйлдлийн үр дүн энэ маргаан. Бас юу гэнээ, бас Баянмөнхтөний шаардлагаар дахин Их Эе хийх гэн үү. Хуурамч Их Эеийг Баянаа аварга, А. Сүхбаттангууд хийж, Жинхэнэ Их Эеийг Өмнөх хууль ёсны Бөхийн холбоо хийж Магалжав болсондоо. Боль доо та нар

Avatar

Билэг 2018-04-20 122.201.21.103

Бөхөөр яадаг юм. хэдэн хөлстэй хар юмнуудын ноцолдоон хэнд хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2018-04-20 103.26.194.38

Хагасхvн дут л даа

Avatar

Зочин 2018-04-20 202.131.225.249

zA Hoorhii odoo bur hort birus Zika dunduuran eronhiilegchiinn neriig bariad orood irlee ene bur zavhar l boloh nee ene muu bohiin orgoonii baishin monch ih uned orj bna daa

Avatar

иргэн 2018-04-20 202.21.127.170

Жинхэнэ дарамтлана, захиргаадана гэж үүнийг л хэлэх байх. Албан тушаалаараа далайлгаж шүү. Энэ ардчилал мөн үү. Зэ Энхболдын ганц чаддаг арга энэ байна даа. Энэ [Хориотой Үг] Монголын төрөөс зайлаач. Ард түмэн дүнгээ тавиад хөөгөөд явуулсан шүүдээ энэ [Хориотой Үг]ийг.

Avatar

Батаа 2018-04-20 203.91.115.42

Хэрвээ шийдэж чадахгүй бол энэ жилийн наадмаар бөх барилдуулахгүй.

Avatar

Зочин 2018-04-20

DUUDLAGAAR ZARAAD AVSAN L EZEN BOL L DOO.

Avatar

eku 2018-04-20 43.243.161.66

manai ulsiin Eronhiilogch Enhbold.Z baihooo

Avatar

Зочин 2018-04-20 202.9.40.166

зөв зөв

Avatar

Зочин 2018-04-20 66.181.180.72

зөв хө асуудлыг эцэслэн шийдэхгүй бол хэдэн арван жил үргэлжилж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж