Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн гэв | News.MN

Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн гэв

Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн гэв

Пхеньян АНУ-ыг Өмнөд Солонгосоос цэргээ гаргах болзол тавихгүйгээр цөмийн хөтөлбөрөөс бүрмөсөн татгалзахад бэлэн байгаа тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ.

Энэ сарын 27-нд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт явуулахын өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дээрх мэдэгдлийг гаргасан байна. Гэвч Пхеньян энэ мэдэгдэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаригт (2018.04.18) Ким Жон Унтай уулзах уулзалтыг ойрын хэдэн долоо хоногт зохион явуулна хэмээн мэдэгдсэн бөгөөд хэрэв Кимтэй яриа нийлэхгүй бол уулзалтыг шууд хаяж гарна гэсэн билээ.

Трамп, Кимийн дээд хэмжээний уулзалтын анхаарал татаж буй асуудал нь Хойд Солонгосын удирдагч цөмийн хөтөлбөрөөс татгалзах эсэх мөн татгалзлаа гэхэд АНУ-аас хариуд нь юу шаардах бол гэдэг юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэвлэлийнхэнд хандаж хэлсэн үгэндээ “Хойд Солонгосын тал АНУ-ын хүлээж авахааргүй, тухайлбал Өмнөд Солонгосоос цэргээ гаргахыг шаардсан ямар нэгэн болзол тавиагүй” гэжээ.

АНУ-ын тусгай элч Роберт Вүүд “Вашингтон Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад шахалт үзүүлэхээ зогсоохгүй” хэмээгээд АНУ-ын тавьсан хориг Хойд Солонгосын удирдагчийг хэлэлцээний ширээнд суулгахад нөлөөлсөн гэж үзжээ.

Эх сурвалж: the guardian

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-20 202.131.245.243

Башар Асадад хамаг смарт пуужингуудаа шамбийлгуулчихсан Трамп цөмийн цэнэгт хошуутай тив алгасагч баллистик пуужинтай Ким дүүд томроод яах вэ дээ? Ким дүүгийн замыг Путин засчээ.

Avatar

Зочин 2018-04-20 66.181.161.71

Беен айдастай байсан гаруудыг эргvvттэл нь тоглох нь дээ! Дорнын далд ухаан нэг иймэрхvv!! Kkk

Avatar

РАВДАН 2018-04-20 66.181.160.60

КИМЧУУН ТРАМПЫН ТҮРИЙВЧИЙГ ЯАЖ ХООСЛОХОО МЭДЖУУГААЛДОО!

Avatar

Зочин 2018-04-20 45.117.35.204

Трамп ч бас эрийн хугархай юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж