Энэ сарын 27-нд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт явуулахын өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дээрх мэдэгдлийг гаргасан байна. Гэвч Пхеньян энэ мэдэгдэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гаригт (2018.04.18) Ким Жон Унтай уулзах уулзалтыг ойрын хэдэн долоо хоногт зохион явуулна хэмээн мэдэгдсэн бөгөөд хэрэв Кимтэй яриа нийлэхгүй бол уулзалтыг шууд хаяж гарна гэсэн билээ.
Трамп, Кимийн дээд хэмжээний уулзалтын анхаарал татаж буй асуудал нь Хойд Солонгосын удирдагч цөмийн хөтөлбөрөөс татгалзах эсэх мөн татгалзлаа гэхэд АНУ-аас хариуд нь юу шаардах бол гэдэг юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэвлэлийнхэнд хандаж хэлсэн үгэндээ “Хойд Солонгосын тал АНУ-ын хүлээж авахааргүй, тухайлбал Өмнөд Солонгосоос цэргээ гаргахыг шаардсан ямар нэгэн болзол тавиагүй” гэжээ.
АНУ-ын тусгай элч Роберт Вүүд “Вашингтон Пхеньяныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад шахалт үзүүлэхээ зогсоохгүй” хэмээгээд АНУ-ын тавьсан хориг Хойд Солонгосын удирдагчийг хэлэлцээний ширээнд суулгахад нөлөөлсөн гэж үзжээ.
Эх сурвалж: the guardian