Фрида Калогийн барбиг худалдаалахыг зогсоов | News.MN

Фрида Калогийн барбиг худалдаалахыг зогсоов

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Фрида Калогийн барбиг худалдаалахыг зогсоов

Фрида Калогийн барбиг худалдаалахыг зогсоов

Мексикийн шүүх нэрт зураач Фрида Калогийн ач гуч, зээ нарыг түүний хөрөг зургийн албан ёсны эзэмшигчид гэж үзэж, түүнийг дуурайлган барби хийж, худалдаанд гаргасан компанийг зохиогчийн эрх зөрчсөн гэжээ.

Энэ оны гуравдугаар сард АНУ-ын тоглоом үйлдвэрлэгч Маттел компани Фрида Калогийн хүүхэлдэйг худалдаанд гаргасан нь олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй тулгарсан байна.

Нэрт зураачийн ач гуч, зээ нар Маттел компанийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй Фрида Калогийн барби бүтээж, худалдаанд гаргаснаас гадна зураачийг цайвар арьстайгаар бүтээж, нийлсэн өтгөн хар хөмсгийг нь өөрөөр зурж, царай төрхийг нь өөрчилсөн гэж шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гарсан даруйд Мексикт Фрида Калогийн барби хүүхэлдэйг худалдаалахыг зогсоож, Маттел компанид Фрида Калогийн царай төрхийг дуурайлгасан ямар ч бүтээгдэхүүн хийж, худалдаанд гаргахыг нь хоригложээ.

Фрида Калогийн ач, гуч зээ нар АНУ-ын шүүхэд мөн Маттел компанийн эсрэг гомдол гаргасан ажээ.

Мексикийн алдарт зураач Фрида Кало 1907-1954 онд амьдарч байсан юм. Түүний нөхөр нь мөн Мексикийн тосон будгийн алдарт зураач Диего Ривера байжээ. Зовлон шаналал, ганцаардлыг илэрхийлсэн өөрийн хөрөг зургуудаар нэрд гарсан Фрида Кало 20-р зууны хамгийн агуу зураачдын нэг.

Эх сурвалж: AFP

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-20 64.119.22.220

Хvvхэд гаргаагvй Фрида Калод ач гуч зээ байхгvй ш дээ

Avatar

Зовлон шаналал, илэрхийлсэн өөрийн хөрөг зургуудаар нэрд гарсан 2018-04-20 182.160.36.73

царай төрхийг дуурайлгасан ямар ч бүтээгдэхүүн хийж, худалдаанд гаргахыг нь хоригложээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж