Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байна

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байна

УИХ-ын ээжлит чуулган өнөөдөр /2018.04.20/ 10.00 цагт эхлэх ёстой. Гэвч Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байгаатай холбоотойгоор чуулган хараахан эхлээгүй байна. 

Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. 

  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/
  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 10 гишүүн 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж