Афганистан дахь Их Британийн консулын газарт халджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Афганистан дахь Их Британийн консулын газарт халджээ

Афганистаны нийслэл Кабул хотод байрладаг Их Британийн консулын газарт хоёр амиа золиослогч халдсаны улмаас наад зах нь гурван хүн амиа алдсаны дотор хоёр цагдаагийн ажилтан үрэгджээ. Түүнчлэн халдлагын үеэр таван хүн гэмтэж бэртсэн байна. Уг халдлага өнөөдөр буюу Афганистаныг Их Британиас тусгаар тогтносны 92 жилийн ойтой давхацсан байна.

Халдлага үйлдэгчдийн нэг Консулын газрын гол хаалгаар автомашинтай нэвтэрч эхний бөмбөгийг тэсэлсэн бол дараагийнх нь биедээ маш олон мина зүүж консулын газарт орж ирээд өөрийгөө дэлбэлжээ.

Их Британийн консулын газар нь Их Британийн Элчин сайдын яамтай нэг цогцолборт байрладаг бөгөөд халдлагыг Талибанчууд үйлдсэн байж магадгүй гэж консулын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж