Сав газрын талуудын олон талт харилцааг идэвхжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

Сав газрын талуудын олон талт харилцааг идэвхжүүлнэ

Сав газрын талуудын олон талт харилцааг идэвхжүүлнэ

“Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт” өнөөдөр /2018.04.20/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны гуравдугаар сарын 13-ний өдрийн А-57 тоот тушаалаар Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журмыг шинэчлэн баталсан байна. Энэхүү журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд холбогдох талуудын оролцоо болон усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх, идэвхжүүлэх зорилгоор Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтсээс дээрх сургалтыг зохион байгуулж буй аж.

Уг сургалтаар шинэчлэн батлагдсан Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журмыг сав газрын ажилтан, албан хаагчдад танилцуулах, талуудын оролцоотой үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулж, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаа аж.

Мөн сав газарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдлийг тодорхойлох, сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хамтран ажиллах үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэр гаргах түвшний байгууллагад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах юм байна.

Уг сургалтад, 21 аймгийн сав газрын захиргаад, мөн 17 сав газрын зөвлөл, эрдэмтэн судлаачид, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Усны үндэсний хорооны төлөөллөөс бүрдсэн 200 төлөөлөгч оролцож байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж