АТГ: Хууль биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй | News.MN

АТГ: Хууль биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.20-нд нийтлэгдсэн

АТГ: Хууль биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй

АТГ: Хууль биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан албан тушаалтнуудын нэрсийг Авлигатай тэмцэх газар нийтэд зарласан билээ.

Тэдгээр албан тушаалтнуудын нэг болох Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат нь Авлигатай тэмцэх газарт хандан гомдол гаргалаа. Тэрээр “Би Хонконг дахь Консулын газарт ажиллаж байх хугацаандаа албан үүргийн дагуу эзэмшиж байсан дансаа хаасан тухай мэдүүлсэн байтал намайг оффшор данстай мэтээр зарласанд гомдолтой байна” гэжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 101.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлсэн нэр бүхий дипломат ажилтнуудаас С.Ганбат нь албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан талаар мэдүүлж бүртгүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах хуулийн зорилтод нийцүүлэн албан тушаалтнуудын оффшор бүс дэх хөрөнгийн талаарх мэдүүлэг, мэдэгдлийг нийтэд мэдээлсэн болно.

Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

Эх сурвалж: АТГ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-20 183.177.100.3

ESYamand tomilogdoj bgaa ulsuud tsalin busad sanhyygee banknii yilchilgee avahgui yaj shiidhyy?!! ATG? teriigeee nom eosoor ni haagaad teriigee medyylj bgaa hyniig butuutgaj hevleleer zarlah ni tanai zyi eosnii ajil uuu??!!…

Avatar

Зочин 2018-04-20 66.181.183.182

Mongol ulsad 1 cent ch orj ireegui

Avatar

Зочин 2018-04-20

НААД АТГ-ийн хэдэн цагдаа чинь эргийн бүс, цалингийн данс хоёрыг ялгахгүй ажил хийсэн болж элчин консулын ажилтнуудынхаа цалингийн дансыг оффшорынх гэж мангартаж байгаа биз дээ.

Avatar

Зочин 2018-04-20 112.72.14.68

ОЧИЖ ОЧИЖ ХОНКОНГ-д ОФШОР БИШ БАНК,ДАНС БАЙДАГГҮЙ БАЙХ НУУ ??? КОНСУЛЫН ГАЗАРТ ТӨРИЙН АЛБА ХАШИЖ БАЙЖ ЯНЗ БҮРИЙН ДАНС НЭЭГЭЭД ТҮҮНИЙГЭЭ ЗӨВТГӨӨД БАЙГАА ХҮНИЙГ ЁС ЗҮЙТЭЙ, ЭХ ОРОНООСОО УРВААГҮЙ ИТГЭЛТЭЙ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН ГЭЖ ИТГЭЖ БОЛОХ УУ?? ИРГЭН МОНГОЛЧУУД БИДЭНД ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫГГ ХАРДАХ ЭРХ БИЙ ЭС ТЭГВЭЭГ МОНГОЛ УЛС СӨНӨНӨ???

Avatar

Зочин 2018-04-20 202.21.100.211

ТВ-9 бас С-1 сувгууд тэдний цаад санаа бодол юу байгаа болдоо

Avatar

Зочин 2018-04-20 103.10.21.54

яг нарийн даа энэ дансаа хаасан хэдэн хүмүүс маань бүгд л иймэрхүү маягаар ойр зуурын хэрэгцээнд нээсэн дансаа хаасан байгаа ш дээ. үнэндээ авилгын хөрөнгөө нуусан дансаа зарлаж хаасан хэн ч байхгүй дээ. дараа баригдахаараа мартчихаж л гээд өнгөрөх хүмүүс нь үлдэж ганбат мэтийн нөхдийн нэр зарлаад ажил хийсэн нэр авч байх шиг байна

Avatar

зочин 2018-04-20 203.91.118.180

Офшор гэж хэт хэтрүүлж болохгүй баялгийн мөнгө хаагуур ч явж байгаа одоо офшор гэсэн хууралтад хууртах аа болих юм биш үү.

Avatar

zochin 2018-04-20 106.130.205.73

erhem huuliinhan ingehed yug offshore dans yug ni offshore ged nerleed bgag Medej bgan.u …

Avatar

Данс 2018-04-20 202.70.34.150

Данс хаалгах нь асуудал биш дансаар дамжин хийгдсэн гүйлгээ нь л чухал байх даа. Тэрийгээ гаргаж өгсөн юм болов уу

Avatar

зочин 2018-04-20 49.0.219.65

Яг үнэн, бултах гээд байна даа

Avatar

зочин 2018-04-20 66.181.160.79

энэ атг гэдэг нэртэй газарт өөрийн ухаантай хүн байна уу. тэнд ажиллаж байгаа хүн тэндээ данс нээлгэж болно биз дээ. эсвэл монголоос шуудангаар цалин нь очиж байх ёстой юм уу.

Avatar

Зочин 2018-04-20 202.21.106.146

Үнэхээр тэнэг хууль байна. Хонгонгод Монголын консулд ажилладаг хүн тэр газраа л банкиндааданс нээнэ шүү дээ. Бас Швейцарь, Сингапурт ажилладаг элчингийн ажилтнууддаа тэгэж шогтсон байна лээ. Монголын тэнэг төр төрд зүтгэсэн хүндээ халтай юм байна

Avatar

зочин 2018-04-20 49.0.219.65

битгий булт

Avatar

зочин 2018-04-20 49.0.219.65

энэ чинь л нэг юм хэлээд байна Тэмээн хяруул зугтаж явахдаа элсэнд толгойгоо хийчихээд нуугдчихлаа гэж боддогтой адил, бултах газар та нарт үгүй

Avatar

Хоосон сагсуу залуу 2018-04-20

ТВ 9 юу ярьж байгаагаа ч мэдджгүй ямар ч боловсролгүй хөтлөгч Билгээ гэх залуу Монгол комментоор юу юу гэж ярилаа.Юмны учирыг олоогүй байж хүний нэр хүндэд халдаж олон нийтийн тархийг угааж байдгаа болимоор бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж