Ньюс хөтөч: Хотын дарга шинэ гүүр барих ажилтай танилцана

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хотын дарга шинэ гүүр барих ажилтай танилцана

Ньюс хөтөч: Хотын дарга шинэ гүүр барих ажилтай танилцана

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо шивэрнэ. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.​​​​​​

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Ерөнхийлөгчийн Иргэний танхимд ‘Иргэн төсөл’ -ийн Үндэсний шалгаруулалт болно.

09.00

  • Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал СЭЗИС-ийн А байрны 313 тоот танхимд болно. Энэ жил “ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ЭРИН ҮЕИЙН ЭХЛЭЛ БА МОНГОЛ ОРОН” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал болох юм. Холбоо барих утас: 99107423

  • Оюутан, залуу судлаачдын олон улсын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний VIII хурал энэ сарын 20-21-нд болно. Нээлтийн арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэлнэ. Холбоо барих утас: 8811-1046

  • МУИС-ийн нэгдүгээр байранд Боловсролын зээлийн сан болон МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулна. 5 дугаар сарын 1-ээс Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа эхэлж оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг олгож эхлэх юм. Холбоо барих утас: 99002019 

  • Газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болно. Энэ удаагийн дуудлага худалдаа “Дуудлага худалдааны анхны үнийг бууруулсан” зарчмаар явагдахаараа онцлогтой. Холбоо барих утас: 90119120

  • СБД-ийн Тусгай 186 дугаар цэцэрлэгийн байранд Тусгай хэрэгцээт боловсролд хамрагдах бага насны хүүхдийн онцлог хэрэгцээ шаардлага өнөөгийн байдлаар Тусгай цэцэрлэгүүдийн холбооноос мэдээлэл хийнэ. Холбоо барих утас. 86091847, 99008935

  • Барилгын хөгжлийн төвийн 5-р давхрын хурлын танхимд Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Одон орон геофизикийн хүрээлэн хамтран ‘Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа ба түүний хэрэглээ’ сэдэвт семинарыг барилгын бүтээцийн инженерүүд, экспертүүд болон барилгын салбарын мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулж байна. Тус семинарт барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын инженер техникийн ажилтнууд , Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын барилгын хяналтын байцаагчид, ОБЕГ-ын мэргэжилтнүүд оролцоно. Семинарын үеэр Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт, түүний судалгаа, бичил болон ерөнхий мужлал, Барилгын газар хөдлөлийн өгөгдөлд тавигдах шаардлага, үнэлгээний талаарх илтгэлүүд тавигдах бөгөөд барилгын салбарын мэргэжилтнүүд дээрх сэдвүүдээр хэлэлцүүлэг хийнэ. Холбоо барих утас: 99032910, 99085635 

09.30

  • НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал НЗДТГ-ын ‘А’ танхимд болно. НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг дөрвөн асуудал хэлэлцэнэ. ​​​​​​

10.00

  • УИХ-ын чуулган хуралдана

  • Эрүүл мэндийн мэдээллийн санг ашиглах, 2018 оны 1-р ээлжин цэрэг татлагын үед ажиллах эмч нарт сургалт хангарди 14 давхарын ‘А’ зааланд болно. Холбоо барих утас: 325044

10.30

  • “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаа болон тэмцээний энэ жилийн онцлогийн талаар Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ. Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд /Хангарди ордны 1 дүгээр давхарт/Холбоо барих утас: 89017101

11.00

  • ‘Дэлхийн номын өдөр’-ийн нээлт Спортын төв ордны гадна талбайд болно. Холбоо барих утас: 99849000

  • Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс зохион байгуулж буй хүнс, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчдийн уулзалт, өдөрлөг төвийн сургалтын танхимд болно. Холбоо барих утас: 7000-7012, 99268461

  • Багшийн хөгжлийн ордонд орос хэлний 34 багшийг Эрхүүд мэргэжил дээшлүүлэх батламжийг гардуулна. Холбоо барих утас:  99058414 

  • Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Тус хурлаар Засгийн газар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүйгээр зогсохгүй төлбөрийн хэмжээг 50-60% бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулах гэж байгаатай холбоотой мэдээлэл хийнэ. 

  • Ногоон тууз’ аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдад ‘Усны бичил биетэн болоод Туул голын орчмын амьтан ургамал, загасны амьдрах орчин’ сэдэвт эко сургалт зохион байгуулна. Сургалт МЗХ-ны ‘Залуус’ танхимд болно. Холбоо барих утас: 88057717

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ НҮБ-ын байранд болно.

  • Газар тариалангийн салбарын эрх зүйн баримт бичиг, салбарын олон улсын чиг хандлага, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтын талаар агрономичдод мэдээлэл, мэдлэг олгох зорилготой сургалт ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно. Сургалтад Улаанбаатар хот, 5 аймаг, 15 сумын нийт 40 агрономич оролцоно. Холбоо барих утас: 8001-9000

​​​11.30

  • Нийслэлийн Засаг дарга С.Батболд Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын барилгын ажилтай танилцана. /ХУД 15хороо, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замын хэсэг/. Холбоо барих утас:325044, 91113191, 91100461​​​​​​​​​​​​​​

11.40

  • МУИС-ийн IV байр /Бизнесийн сургууль/-ны гадаа ОХУ-д болох 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах, оюутан залуусын оролцоог хангах зорилготой спорт өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөгт МУИС-ийн удирдлагууд, ОХУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичиг, Оросын шинжлэх ухаан, спортын төвийн /РЦНК/ захирал, Монголын хөлбөмбөгийн холбооны төлөөлөл оролцоно. Холбоо барих утас: 99002019 

12.00

  • Нийслэлийн Засаг дарга С.Батболд яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах барилгын ажлын явцтай танилцана.
    /Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Яармагийн гүүрийн ажлын талбай/ Холбоо барих утас:325044, 91113191, 91100461​​​​​​​​​​​​​​​​​​​​​

  • Соёлын төв өргөөнд ‘Соёлын төв өргөө-30 жил’ ажлын хүрээнд Бурядын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид уран бүтээлээ дөрөвдүгээр сарын 25-28-нд толилуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ 

  • Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятавын ‘Хот, Хотынхон’ гэрэл зургийн үзэсгэлэн  Монголын Театрын Музейд нээлтээ хийнэ.

12.30

  • Инженер техникийн ажилтнууд, их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдах ‘Монгол инженер-2018’ нэгдсэн арга хэмжээ  ШУТИС-ийн Төв номын сангийн гадна талбайд эхэлнэ. Холбоо барих утас: 8811-1046

12.40

  • Нийслэлийн Засаг дарга С.Батболд яармаг орчинд Улаанбаатар хотын шинэ төвийг байгуулах төслийн танилцуулга, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийнэ. /Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн Урлаг заал/ Холбоо барих утас:325044, 91113191, 91100461​​​​​​​​​​​​​​​​​​​​​

14.00

  • Нийслэлийн боловсролын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны дэмжлэгтэйгээр “Боловсролын шинэчлэл-2018” үзэсгэлэн яармаг Мишээл экспод болно. Холбоо барих утас: 8801-3503

  • Хүүхдийн урлан бүтээх төвийн ‘Орд’ арт галерей-д 84 дүгээр сургуулийн уран зургийн дугуйлангийн сурагчдын ‘Шидэт өнгө-2’ уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

15.00 

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р сургууль дээр Оросын шинжлэх ухаан соёлын төвийн харьяа Орос хэлний төвийн нээлт болно. 

  • Анхны бүтээл 8 олон улсын оюутны наадмын шагнал гардуулах ёслол болно.Холбоо барих утас:11362812

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1962.04.20 Монголын Ардчилсан хувьсгалт хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч Санжаасүрэнгийн Зориг энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан юм.

2013.04.20 Монгол хүн анх удаа Хойд туйлд хөл тавилаа. Уулчин Г.Өсөхбаяр энэ өдөр хойд мөсөн далайг явган туулж, дэлхийн зулай, туйлын 90 градусын цэгт төрийн далбаагаа мандуулжээ.

2015.04.20 Монголбанк нацист Германыг ялсны 70 жилийн ойн баярт зориулан дурсгалын мөнгөн зоос гаргав. Зоосон дээр Москвагийн Кремлийн цамхаг, Эх орны дайны одонг дүрсэлж, “70 лет Великой Победы” гэж бичжээ. 2500 ширхэг үйлдвэрлэсэн зоосон мөнгө 25 грам жинтэй, 925 сорьцын мөнгөөр хийгдсэн, 500 төгрөгийн номинальтай байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж