Шатахуун импортлогч долоон компанийг 5 сая төгрөгөөр торгожээ | News.MN

Шатахуун импортлогч долоон компанийг 5 сая төгрөгөөр торгожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Шатахуун импортлогч долоон компанийг 5 сая төгрөгөөр торгожээ

Шатахуун импортлогч долоон компанийг 5 сая төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас  өнөөдөр /2018.04.19/ 2018 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа танилцуулав. Нэгдүгээр улиралд тус газар  нэг удаа хуралдаж, дөрвөн багц асуудал хэлэлцэж, 12 аж ахуйн нэгж байгууллагыг шалгажээ. Харин инфляц өмнөх оны эцсээс 6.9 хувиар өссөн. Үүний гол шалтгаан нь шатахуун, түлшний үнэ 11 хувиар өссөнтэй холбоотойг гэв.

2018 оны эхээр ШӨХТГ-т автобензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны хязгаарлалт хийж, зохиомол хомсдол үүсгэсэн, өргөн хэрэглээний авто бензиний үнэ нэмсэн талаар иргэдээс олон гомдол ирүүлжээ.  Ажлын хэсэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг долоон компанийн 73 шатахуун түгээх станцад шалгалт хийж, зарим аж ахуй нэгжүүд “хэрэглэгчдэд ижил хугацаанд үйлчлэхгүй, шатахууны хязгаарлалт хийж, үйл ажиллагаагаа зогсоосон” тул долоон аж ахуй эрхлэгчид тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлөө дахин давтахгүй байхыг анхааруулжээ. Тодруулбал, ‘Магнай трейд’ ХХК, ‘Петростар’ ХХК, ‘Содмонгол’ групп ХХК, ‘Шунхлай’ ХХК, ‘Жэй-эм-ойл’ ХХК, ‘Тэс петролиум’ ХХК, ‘Ойн бирж’ ХХК зэрэг компаниудад тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ.  Мөн аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн ч жижиглэнгийн үнийг нэг литр тутамд орон нутагт 100-150, Улаанбаатар хотод 30-100 хүртэл төгрөгөөр нэмсэн нь Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа тул нэр бүхий 10 аж ахуй нэгжийг тус бүр 500 мянган төгрөгөөр тус бүр торгосон байна.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Пэйж админ 2018-04-19 202.21.117.210

Иргэд, хэрэглэгч та бүгдийг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын пэйж хуудсаар зочлохыг урьж байна. \nhttps://www.facebook.com/afccpmongolia/

Avatar

Иргэн 2018-04-19 66.181.188.128

Ингэж ажил хийсэн дүр эсгээд яах ч билээ. Хэдэн зуун тэрбумын борлуулалттай компанийг 5 саяар торгоно гэнэ. Энэ ч ингээд л яваад байх нь та нарын зөв гэсэнтэй агаар нэг юм даа. Үнэхээр буруу үйлдэл байгаа бол борлуулалтын орлогын 20% хүртэл нь торгодог олон улсын жишиг бий. Буруу үйлдэл давтагдвал дүн өсөхийн хамт эцэст албадан дампууруулдаг.

Avatar

РАВДАН 2018-04-19 66.181.160.42

ЧООВООСД! ЭНЭ ОДОО ТЭГЭЭД ТОРГУУЛЬ УУ?

Avatar

Зочин 2018-04-19 202.179.24.155

Жинхэнэ ямх ямхаар буюу 30, 50 төгрөг гэх мэт нэмсээр байгаа. Дэндүү хорлонтой арга хэрэглэж байна. Төрийн зохицуулалттай байх бүтээгдэхүүн мөн юм бол төр ажлаа шударгаар хийх хэрэгтэй

Avatar

Eoooo eleg eleg 2018-04-19 66.181.183.182

Saihan tolgoig n ileed yavuulj

Avatar

Зочин 2018-04-19 202.21.116.2

togloom yum uu unen yum uu

Avatar

Зочин 2018-04-19 103.229.120.39

Torgood, tegeed yasan butsaagaad huuchin uneeree zarj baigaa yumuu? 5 say tg.torgochihood essen uneeree bol yostoi huuramch torguuli yum daa. Tom companid tav say tg torguuli yu ch bish shuu dee. Medeellee buren buten oilgomjtoi egch baigaach dee, setguul hee.

Avatar

Хэрэглэгч 2018-04-19 27.123.214.117

Шатахууны үнийг чөлөөлөх нь зөв. Хомсдол байснаас үнэтэй ч гэсэн байж байсан нь дээр. Харин ШӨХТГ болон хэрэглэгчид өөрсдөө нефтийн компаниуд үгсэн тохиролцож үнээ нэмж байна уу гэдэг дээр хяналт тавих хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-19 66.181.187.97

ҮНИЙГ НЬ НЭМҮҮЛЖ АРД ТҮМНИЙ ХАЛААСЫГ СЭГСРҮҮЛЭЭД ТӨЛӨӨСӨНД НЬ ТАВ ТАВАН САЯЫН ХА ХУУЛЬ АВСНААР ДҮРСЛЭГДЭЖ БАЙНА

Avatar

иргэн 2018-04-19 112.72.14.115

Нэмсэн мөнгийг нь УИХ ГИШҮҮД ХАХУУЛЬ БОЛГОЖ АВЧ БАЙГАА ГЭНЭ ЛЭЭ.

Avatar

ТОРГУУЛЬ БИШ ХАРИН АВИЛ ГА АВСАН ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙНА 2018-04-19 66.181.187.97

ИНЭЭДТЭЙ ХЭРЭГ. ИМПОРТЫН ЭРХИЙГ ЦУЦЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

иргэн 2018-04-19 66.181.189.252

Битгий худлаа [Хориотой Үг],оросууд нэмсэн юм байхгүй,энэ нефть импортлогч шуламнууд л үгсэн хэлэлцэж нууцаар нэмсээр байгаад одоо үнэ нь тэнгэрт хадлаа,өмхий орос гэж байхгүй,оросуудаас ч болоогүй,өчнөөн олон жил болоход өөрсдөө бензин гаргаад авах боломжоо ашиглаагүй дотоодын эсэргүү нараа буудвал таарна,энэ янзаараа их даварвал сайн юм үзэхгүйдээ.

Avatar

Зочин 2018-04-19 66.181.178.187

өмхий оросуудаас болж Монголчууд бүгд хохирч байна доо оросууд цаанаасаа нэмээд байхад төр дуугардаггүй ээ

Avatar

Зочин 2018-04-19

5 хан сая төгрөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж