Шатахуун импортлогч долоон компанийг 5 сая төгрөгөөр торгожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Шатахуун импортлогч долоон компанийг 5 сая төгрөгөөр торгожээ

Шатахуун импортлогч долоон компанийг 5 сая төгрөгөөр торгожээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас  өнөөдөр /2018.04.19/ 2018 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлын тайлангаа танилцуулав. Нэгдүгээр улиралд тус газар  нэг удаа хуралдаж, дөрвөн багц асуудал хэлэлцэж, 12 аж ахуйн нэгж байгууллагыг шалгажээ. Харин инфляц өмнөх оны эцсээс 6.9 хувиар өссөн. Үүний гол шалтгаан нь шатахуун, түлшний үнэ 11 хувиар өссөнтэй холбоотойг гэв.

2018 оны эхээр ШӨХТГ-т автобензин, дизель түлшний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны хязгаарлалт хийж, зохиомол хомсдол үүсгэсэн, өргөн хэрэглээний авто бензиний үнэ нэмсэн талаар иргэдээс олон гомдол ирүүлжээ.  Ажлын хэсэг шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг долоон компанийн 73 шатахуун түгээх станцад шалгалт хийж, зарим аж ахуй нэгжүүд “хэрэглэгчдэд ижил хугацаанд үйлчлэхгүй, шатахууны хязгаарлалт хийж, үйл ажиллагаагаа зогсоосон” тул долоон аж ахуй эрхлэгчид тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулж, тухайн зөрчлөө дахин давтахгүй байхыг анхааруулжээ. Тодруулбал, ‘Магнай трейд’ ХХК, ‘Петростар’ ХХК, ‘Содмонгол’ групп ХХК, ‘Шунхлай’ ХХК, ‘Жэй-эм-ойл’ ХХК, ‘Тэс петролиум’ ХХК, ‘Ойн бирж’ ХХК зэрэг компаниудад тус бүр таван сая төгрөгийн торгууль ногдуулжээ.  Мөн аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн ч жижиглэнгийн үнийг нэг литр тутамд орон нутагт 100-150, Улаанбаатар хотод 30-100 хүртэл төгрөгөөр нэмсэн нь Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа тул нэр бүхий 10 аж ахуй нэгжийг тус бүр 500 мянган төгрөгөөр тус бүр торгосон байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж