СӨХ-г хариуцлагажуулна | News.MN

СӨХ-г хариуцлагажуулна

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

СӨХ-г хариуцлагажуулна

СӨХ-г хариуцлагажуулна

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцсон байна. Хэлэлцүүлгээр сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм байна. 

Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан тоо байдаг байна. Эдгээрийн 85 хувь нь хангалттай үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй гомдол, маргааныг одоог хүртэл шийдвэрлэж чадахгүй байгаа нь менежментийг нь бодиттой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарсны илрэл юм. 

Мөн Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчиддаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, шинэ баригдсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо ямар байдлаар байгуулагдсан эсэх нь тодорхой бус, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулалт, төлөвлөлтийг дураараа өөрчилж буйд хяналт тавьж чаддаггүй. Иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдалтай байсаар байна. Иймд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульчлан сайжруулж зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.  

Нөгөөтэйгүүр иргэдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой аливаа асуудал нь Иргэний хуулиар зохицуулагдах, иргэний эрх зүйн салбарт хамааралтай асуудал юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасан. Иргэний хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай  холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. 

Түүнчлэн Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-д “Хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй байна.” гэж заасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “…Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан. Иймд иргэний хувийн эд хөрөнгө өмчлөх эрхэд халдахгүйгээр СӨХ-ны эрх зүйн байдлыг тусад нь зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. 

Хэлэлцүүлж буй Орон сууц,  гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь одоо мөрдөгдөж байгаа хуулиас гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийг тодорхойлж,  дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцаанд оролцогчдын эрхзүйн харилцааг нарийн зохицуулж, эрх, үүрэг, хариуцлагыг тусгаж өгснөөрөө давуу талтай болсон  байна. 

с.Солонго

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-19

Сэтгэлтэй хүмүүс ажиллаж байгаа СӨХ үнэхээр сайн ажиллаж байна аа үгүйсгэж болохгүй харин дийлэнх нь тийм биш байгаад л асуудалын гол. Дээврийн асуудал борооны ус зайлуулдаг хоолойг нь интернет холбох гэсэн нөхөд пиво,архи уугаад лаазаа хаялаад салхинд тэр нь хоолойг бөглөөд айлыг усанд автуулдаг асуудал их гарах юмаа.СӨХ-н цэвэр хариуцлагын асуудал алдаа гаргасан бол айлыг хохиролгүй болгох хэрэгтэй биз дээ. Нарантуяа,Тулгат нарт баярлалаа нэг тийш болгох гэж байгаад үр дүнг нь гартал яваарай.

Avatar

Бгд 4-хороо. Иргэн Баатар 2018-04-19 49.0.219.93

Зөв. Сөх -д залуу эрч хүчтэй залуу зах зээлийн сэтгэлгээтэй , тухайн Сөх – н харьяа байранд амьдардаг өөриймсөг хүн тавих хэрэгтэй. ! Манай Дэлгэрэх сөх шинэ залуу хүн сонгосон : эрс сайн ажиллаж бгаа шүү. Хуучин жишгээ халцгааяа. Тэтгэвэрт гарсан хүн чадамж муу, ашиг цаг л өнгөрөөдөг юм бна.

Avatar

Зочин 2018-04-19 202.179.27.110

Орцны хана будаж байгаа нь гээд хятад будгаар оршин суугчдын хордуулахаас өөр юу ч хийдэггүй . Уул нь орцонд шээгээд байгаа [Хориотой Үг] донтонг олох , болиулах, ахуйн газ хэн , хэдэн айл хэрэглэж байна , тэдгээр хүмүүсийн тоог гар[Хориотой Үг] , болиулах , орцны жижүүрүүдтэй тулж ажиллах зэрэгээр хийх ажилууд зөндөө байна даа … Даанч будаг түрхэж хүн хордуулахаас өөр юм хийж чадахгүй байна.Тэр ханыг будах хэрэггүй зүгээр л шёткаар сайн угаачих тэгээд л болно

Avatar

Зочин 2018-04-19 112.72.8.90

Тавдугаарт СӨХ-ийн дээд зөвлөлийг татан буулгах Зургаадугаарт Мэрэгжлийн хяналтын ерөнхий газарт СӨХ ийн асуудал хариуцсан нэгж байгуулах

Avatar

Зочин 2018-04-19 112.72.8.90

Нэгдүгээр СӨХ, ОСКонторуудыг барилгын компаниудаас /барилгыг барьсан компаниас нь/ хуулийн заалт гаргаж бүрэн салгах Хоёрдугаарт СӨХ-н өмч хөрөнгө мөнгөний зарцуулалтыг оршин суугчдад электрон байдлаар жилд 2 удаа танилцуулах заалт оруулах Гуравдугаарт СӨХ-ийн удирдлагад соногодсон хүмүүс бусад СӨХ- д хамаарагдахгүй байх Дөрөвдүгээрт Нийтийн эзэмшлийн хөрөнгө газрыг үрэгдүүлэх эвдэлж гэмтээх СӨХ ийн бус зорилгоор зарцуулсан тохиолд гэмт хэргийн зөрчлийн хуулийн заалттай уях зэрэг саналтай байна

Avatar

Зочин 2018-04-19 59.153.87.13

үүнийг яриад баих юм ер баихгүй журам гаргаад мөрдүүлээд цахимаар иргэд нь зарцуулалтыг нь хянаад хөөж явуулаад шийдэх ёстой. бүх сөх цахим тайлан гаргаж бүгдэд уншуулж баираа будахаас эхлээд бүгдийг нь хийдэг ажилсаг нөхдүүд байх. иргэд нь идэвхгүй дээ. хогийн баирандаа бүгж баихдаа ихэнхи нь таарсан юмнууд баидаг . хар халтар баир энэ хотоор нэг баина.ядахдаа гаднаа гяланцаг дотноо паланцаг ч баихгүй.дүрэм журам хариуцлага нойль.

Avatar

Зочин 2018-04-19 59.153.87.13

СӨХ ийг сайжруулна гээд л нэг хэсэг нөхөд жаал худлаа ярьж цагаа баржээ. ярьж хурал хэлэлцүүлэг л хийх хоббитой хүмүүс. СӨХ ийн дарга нябо гээд л байрныхаа гадаа хогийн саваа ч хийдэггүй байшингаа будах ч гүй хар саарал байшинтай. айлаас цуглуулсан мөнгөө цалин болгож идээд амьдардаг хэсэг бүлэг давхаргыг сөөхийнхөн гэх байх даа. иргэд ч гэж иргэд хар саарал хагархай хаалгатай хог нь хөглөрсөн байрандаа амь зууцгаана. СӨХ өөр амьдрагсад нь тэдний мөнгөөр хооллоно. СӨХ бол ердөө л энэ . монголчуудын байгаа царай нэг иймэрхүү өрөвдөлтэй.

Avatar

Зочин 2018-04-19 58.93.134.162

Oron suutsand uguh heregtei SUH geed baahan demii hun tejeej bgaa

Avatar

Зочин 2018-04-19 202.179.24.155

СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулиа илүү тодорхой, үйл ажиллагааг нь илүү журамласан байдлаар өнөөгийн байдалд нийцүүлэн гаргаасай. Зарим газарт хэсэг хүмүүсийн хулгай, залилан хийх арга болсон байх шүү

Avatar

Цэргийхэн. 2018-04-19 49.0.219.93

Бгд 4-р хороо 018 -н байрны нууц ноёнтон иргэдын эзэмшлын газарлуу шунахаа болиорой. Уаан шугамтай цаас хаанаас ч олдоно шүү !!!

Avatar

НАРАА 2018-04-19 202.179.31.113

яриад л байх юм хийгээ чээ 25 жил харлаа

Avatar

Зочин 2018-04-19 202.72.245.203

АЖИЛЛАДАГ СӨХ Ч БАЙНА МӨНГӨ НЭХЭЭД Л ЦУСАЛЖ СУУДАГ НЬ Ч БНА ДЭЭД ЗӨВЛӨЛ Ч ГЭЛ ҮҮ БҮР ЗҮГЭЭР СУУГААД ЦУС СОРОГЧ ХУВАЛЗ Ч БНА МАНАЙ ТӨР ЗАСАГ ХАГАС ДУТУУ АЖИЛЛАДАГЫН ЯГ ТОЛИН ТУСГАЛ БОЛЖ БАЙДАГ ЮМ ДАА

Avatar

Зочин 2018-04-19 49.0.219.93

Хороо цагдаа хамтарж ажиллах хэрэгтэй

Avatar

Бат 2018-04-19 66.181.190.121

Яг хөөцөлдөөд үзэхээр орон сууцны контор өөрийнхөө ажлыг СӨХ-рүү чихээд СӨХ-ийг муухай харагдуулаад байдаг юм билээ.

Avatar

Зочин 2018-04-19 202.179.24.221

Орон сууцны конторт буюу улсдаа байсан нь дээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж