Хятадууд автомат удирдлагатай гудамж цэвэрлэгч машин бүтээсэн байна. Тус жолоочгүй машиныг энэ сарын 18-нд Шанхай хотын Сунжян дүүрэгт явуулан, албан ёсоор ашиглалтад оруулжээ.
Машин нь дунд оврын зургаан метр урт болон бага оврын гурван метр урттай гэсэн хоёр төрөл бүтээгдсэн аж. Түүнчлэн автоматаар асах, зам цэвэрлэх, улаан гэрэлд зогсох, замын саад тотгорыг тойрч явах гэх мэт чадваруудтай гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ