Тутарга буюу цагаан будаа тариалалт нь эрт үеэс Хятадын соёл иргэншлийг бий болгоход болон хүн амын өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар эрдэмтэд “Цагаан будааны тариалалт нь Хөх мөрний сав газрын бүс нутгаас үүсэлтэй” гэдэг дүгнэлтийг санал нэгтэй зөвшөөрдөг ч гадаадад тархсан цаг хугацаа болон үйл явц нь эргэлзээ төрүүлж, санал зөрөлддөг байна.
Тэгвэл саяхан археологичид Хятадын Шанси мужийн Вэйнань хотын Дунян тууриас цагаан будааны үлдэгдэл олжээ. Энэ нь одоогоос 5800 гаруй жилийн өмнө зохиомлоор ургуулж байсан цагаан будааны сорт гэнэ. Түүнчлэн тус олдвор нь цагаан будааны тариалалт болон тархалтын судалгаанд шинэ нотлох баримт болжээ.
Цагаан будаа олдсон Шанси мужийн Вэйнань хотын Дунян туурь
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ