Сан-Хосе Шаркс дараагийн шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Сан-Хосе Шаркс дараагийн шатанд шалгарлаа

Сан-Хосе Шаркс дараагийн шатанд шалгарлаа

Өрнөд бүсийн Номхон далайн дивизионы 2 болон 3-р гарсан багууд болох Анахайм Дакс, Сан-Хосе Шаркс багуудын цуврал өндөрлөлөө. Энэ цувралд Сан-Хосе Шаркс баг Анахайм Даксыг цуврал 4 тоглолтонд шүүрдэж дараагийн шатанд шалгарлаа. Өрнөд бүсийн хоёр багийн цувралын тоглолтын турш Сан-Хосе Шаркс баг өрсөлдөгч багийнхаа хаалганд 16 гоол оруулсан бол Анахайм Дакс баг дөрвөн цувралын турш ердөө 4 гоолыг Сан-Хосе Шаркс багийн хаалганд оруулжээ.

Өнөө өглөө хоёр багийн цувралын 4 дэх тоглолт Сан-Хосе Шаркс багийн “САП центр” ордонд болж талбайн эзэд М.Сёренсен болон Т.Хертл нарын гоолоор өрсөлдөгч Анахайм Дакс багийг 2-1 харьцаатай буулгаж авсан байна. Анахайм Даксаас ганц гоолыг Э.Коглиано тоглолтын 3-р үеийн 4 дэх минутанд оруулсан юм. Ийнхүү Анахайм Дакс багийг буулгаж авсан Сан-Хосе Шаркс баг плэй-оффын 2-р шатанд буюу бүийн хагас шигшээд лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс багтай тоглохоор болж байна.

Америкийн espn-н таамаглалаар Сан-Хосе Шаркс болон Анахайм Дакс багуудын цуврал 7 тоглолтонд шийдэгдэнэ гэж бичсэн байсан. Гэвч энэ цуврал санаснаас эрт өндөрлөж байна.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж