Хурцын өмгөөлөгч захиа бичжээ | News.MN

Хурцын өмгөөлөгч захиа бичжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Хурцын өмгөөлөгч захиа бичжээ

Хурцыг өнөөдөр шилжүүлнэ гэж өмгөөлөгч нь захиа бичсэн


Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурцыг Германд шилжүүлэх гэж буй талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос тодрууллаа.
   

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Б.Хурцыг өнөөдөр Германд шилжүүлнэ гэдэг яриа гарч байна. Энэ талаар та тайлбар хийхгүй юу?

-Б.Хурцын өмгөөлөгч “Өнөөдөр Германы талд шилжүүлнэ” гэсэн захиа и-мэйлээр ирүүлсэн байна. Манайхаас Англид суугаа Элчин сайдын яамны зүгээс тодорхой мэдэгдсэн зүйл алга.

-Тэгвэл албан бус мэдээлэл гэсэн үг үү?

-Цагийн зөрүүнээс үүдээд одоо­гийн байдлаар /өчигдрийн хоёр цагийн үед/ Англид суугаа Элчин сайдын яамны мэдээлэл ирээгүй байж болох юм. Элчин сайдын яамнаас мэдээлж байгаа албан ёсны мэдээ болно.

-Германы талд шилжүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэгт өөрчлөлт орно гэж сонссон?

-Ажлын хэсэгт тухайн орны онцлогтой уялдаад тодорхой өөрчлөлт орно. Гэхдээ их биш. Одоо яг эцсийн байдлаар батлаагүй байна.

-Б.Хурц Английн шүүхэд давж заалдахгүй гэсэн өөрийнхөө шийдвэрийн үндэслэлийг та бүхэнд хэлсэн үү?

-Тэр тухай бидний зүгээс хариулт өгч мэдэхгүй байна. Тухайн хүнээс өөрийнх нь хариулах асуулт байх.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-19 93.37.222.97

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь гадаадын шоронд жил гаран хоригдож байна Хүний хулгайн хэргээр шүү Энэ юу гэсэн үг вэ

Avatar

Зочин 2011-08-19 203.194.119.191

Хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас зарна 9517-4824

Avatar

zarlal.net 2011-08-19 124.158.76.91

Зараа өгөөрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж