УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ардчилсан намын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж рүү МАН-ын бүлгийн гишүүн Х.Нямбаатар багагүй дайрч, давшилсан ч өөрөө мад тавиуллаа. Б.Пүрэвдорж “Энэ танхимд бүгд хэн нэгний ах, дүү, хүүхэд байгаа. Ц.Нямдоржийн дүү Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат эсвэл У.Хүрэлсүхийн дүү Х.Нямбаатар, Д.Гантулга, М.Энхболдын дүү А.Ундраа эсвэл Ш.Отгонбилэгийн хүү Содбилэг, Ч.Ганзоригийн хүү Тэмүүлэн гээд ярих нь утгагүй. Сайн явахад нь ар өврөөс нь дагаж гүйгээд албан тушаалаас буухад нь араас нь дэвсдэг зан надад байхгүй. Надад ганцхан ах бий. Ховдод уурын зуухны галч хийдэг байсан. Ардын нам гарч ирээд ажлаас нь халсан. Одоо Өмнөд Солонгост хар ажил хийхээр явсан. Х.Нямбаатараа чам шиг төлгөн коммунистад бол хариуг нь дандаа өгч байна болно” гэв.
Б.БАТ
Холбоотой мэдээ