Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстай байжээ | News.MN

Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстай байжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстай байжээ

Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстай байжээ

С.Баярцогт анх оффшор бүсэд данс эзэмшиж байсан нь илэрсний дараа Монголын олон иргэн, улстөрч оффшор бүсэд компани эзэмшдэг, данстай болох нь хэвлэлээр зарлагдсан.  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлж, мэдэгдээд байна.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны энэ сарын 6-ны өдрөөр дууссан бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурлын 2 гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах нэг албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлсэн байна.

Хэн хэн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй данс болон компанийн хувьцаа эзэмшиж байсныг АТГ-аас өгсөн мэдээллийн дагуу хүргэе.

Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.

Б.БАТ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-19 202.9.40.86

Энхамгалан гэгч [Хориотой Үг] хаана л муу үйл байна тэнд л нэр нь дандаа цохиж явах юм. Бүтэхгүй хүмүүсийг сонгож байдаг ард олон хөөрхий.

Avatar

? 2018-04-19 112.72.14.195

Gadaadad danstai l bol offshore gej toocoh yum uu? Oyutan, ajilchin baival yah be?

Avatar

Зочин 2018-04-19 203.91.119.102

тийм, гадаад данс, ХХК байвал оффшор гэсэн үг

Avatar

zochin 2018-04-19 203.91.119.102

цалингийн данс нь тийм чухал уу

Avatar

То-то 2018-04-19 202.131.243.186

Биднээс авсан татварын мөнгөөр энэ олон зөвлөх нэртэй луйварчидыг зугаацуулахаа болиоч.

Avatar

Зочин 2018-04-19 202.70.43.138

Яг үнэн. Аймгийн даргаас эхлээд бүгд зөвлөхтэй. Юугаа зөвлөдөг байнаа.

Avatar

To-to 2018-04-19 202.131.243.186

Зуун ямаанд жаран ухна гэгчээр Щвейцарт юун олон зөвлөх байдаг юм бэ? Зөвлөхгүй ажиллаж чадах хүн тавьчихаач. Биднээс авсан татварын мөнгөөр зугаалж байгаа гахайнууд.

Avatar

БАТАА 2018-04-19

эргийн бүс гэхлээр цалингийн данс гээд байдаг чинь ямар учиртай юм бэ. Монголчуудаа тэнэг гэж бодож л дээ.

Avatar

зочин 2018-04-19 122.201.21.132

Обшёрт цалингийн данснаас бусад данс нээлгэсэн төрийн албан хаагчид ямар нэгэн үг дуугүй ажлаа өгөх хэрэгтэй. Бидний явдаг зам өөр юм байна шүү.Зам замаараа л явья.

Avatar

Зочин 2018-04-19 202.9.40.6

tsalingiin dans ezeshdeg gedeg n yu gesiin boloo. Bolohgui muu geed bgaam u. oilgohgui tul hariulj uguuch tamin ee. ajillaj bgaa bol tsalingiin dans n baih eostoi yum bish u aan?…..

Avatar

Зочин 2018-04-19 202.72.245.203

ТЭР ДЭЛГЭРСАЙХАН ОФШООРТ 700 САЯ$ НУУСАН БАЙСАН НЬ ИЛЭРЛЭЭ ГЭЭД БАЙСАН ЯАСАН БЭЭ

Avatar

Зочин 2018-04-19 66.181.187.97

Офшорт цалингийн данс эзэмшдэг гэв үү

Avatar

Зочин 2018-04-19 112.72.14.164

Дарга нараа цөмийг нь оффшороос цалингаа авч бай гэвэл яасан юм бэ?

Avatar

Offshore 2018-04-19 66.181.161.86

Offshor bus gedegt honkong, singapore, scheitsariig oruultsan bgam chin xaxa

Avatar

Зочин 2018-04-19 43.243.161.23

Бузарууд бүгд хулгайн мөнгө

Avatar

хүннү 2018-04-19 202.179.24.222

"Будаач будаач гэхээр сахлаа будав" гэдэг болох нь ээ. Хүний цалингийн данс энэ оффшорт ямар хамаа байна. Ер нь оффшор гэдгээ жинхэн утгаар нь ойлгож байгаа юм уу.

Avatar

Зочин 2018-04-19 203.91.119.102

та өөрөө харин ойлгож байна уу? оффшор гэдэг бол зүгээр л гадаад гэсэн үг.

Avatar

Зочин 2018-04-19 180.149.78.87

Мань хэдийгээ татвараар дарамтлаад, үр хүүхдийнхээ хоолноос хугаслаад төлж байхад, эрх мэдэлтнүүд татвараас нуугдаж өчнөөн оффшор данс байгуулсан гэдсээ илээд хэвтэж байдаг, үгүй мөн шудрага бус хорвоо юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж