Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстай байжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстай байжээ

Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар оффшор данстай байжээ

С.Баярцогт анх оффшор бүсэд данс эзэмшиж байсан нь илэрсний дараа Монголын олон иргэн, улстөрч оффшор бүсэд компани эзэмшдэг, данстай болох нь хэвлэлээр зарлагдсан.  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийг биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт мэдүүлж, мэдэгдээд байна.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны энэ сарын 6-ны өдрөөр дууссан бөгөөд энэ хугацаанд Улсын Их Хурлын 2 гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагын удирдах нэг албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлсэн байна.

Хэн хэн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй данс болон компанийн хувьцаа эзэмшиж байсныг АТГ-аас өгсөн мэдээллийн дагуу хүргэе.

Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай тэмцэх газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж