Литвийн Зальгирис нэмэлт цагт хожил авлаа | News.MN

Литвийн Зальгирис нэмэлт цагт хожил авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Литвийн Зальгирис нэмэлт цагт хожил авлаа

Литвийн Зальгирис нэмэлт цагт хожил авлаа

Сагсан бөмбөгийн Евролигийн плэй-оффт Литвийн Зальгирис баг Геркийн Олимпиакос багийг талбайд нь нэмэлт цагт буулгаж авсан байна. Үндсэн цагт хоёр багийн тоглолт 72-72-оор тэнцсэн бөгөөд нэмэлт цагт ялагчийг тодруулахад Зальгирис баг 15 оноо авсан бол Грекийн баг ердөө 6 оноо авсан байна. Ингээд цаг дуусахад Зальгирис баг 87-78 харьцаатай талбайн эздийг хожлоо.

Зальгирис багаас Б.Дэвиес 21 оноо, К.Пангос 20 оноо авсан бол сэлгээнээс Р.Милакнис 16 оноогоор тус хүргэсэн байна. Харин тэдний өрсөлдөгч Панатинаикос багаас В.Спанулис 25 оноо, 9 самбар авсан бол түүнд Г.Принтезис 12 оноо, И.Папапетру 11 оноогоор тус хүргэсэн ч энэ нь хожил байгуулахад хангалттай байж чадсангүй. Зальгирис баг айлын талбайд эхний ялалтаа байгуулсан нь тэдэнд давуу байдлыг авчирч байгаа бөгөөд дараагийн тоглолт тэдний талбай дээр болно.

Б.БЯМБАБАЯР

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-19 27.123.214.2

Олимпиакос, Панатинаикос 2-ыг хольцон тууж явна ш дээ хаха боль боль…

Avatar

Bi 2018-04-19 202.131.234.42

Тэгээд ойлгосонгүй. Олимпиакосыг хожсон юм уу эсвэл Панатинаикосыг хожсон юм уу

Avatar

mng 2018-04-19 203.91.119.123

ЛИТВА УЛСЫН ЖАЛЬГИРИС ГЭДЭГ САГСАН БӨМБӨГИЙН АЛДАРТ БАГ ШҮҮ ДЭЭ.
ЮУ ЗАЛЬГИРИС ВЭ ӨМСГӨЛ ДЭЭРХИ Z ҮСГИЙГ САЙН ХАРААЧ Б.Бямбабаяр

Avatar

зочин 2018-04-19 202.55.191.205

Оюутан байхад Жальгирис гэж бичдэг байлаа. Одоо нийгэм өөрчлөгдөөд Зальгирис гэдэг болжээ. ЗСБНХУ-ын үеийн том сагсчид энэ багаас төрж байлаа даа. Тийм ээ, Ригагийн Золоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж