Сагсан бөмбөгийн Евролигийн плэй-оффт Литвийн Зальгирис баг Геркийн Олимпиакос багийг талбайд нь нэмэлт цагт буулгаж авсан байна. Үндсэн цагт хоёр багийн тоглолт 72-72-оор тэнцсэн бөгөөд нэмэлт цагт ялагчийг тодруулахад Зальгирис баг 15 оноо авсан бол Грекийн баг ердөө 6 оноо авсан байна. Ингээд цаг дуусахад Зальгирис баг 87-78 харьцаатай талбайн эздийг хожлоо.
Зальгирис багаас Б.Дэвиес 21 оноо, К.Пангос 20 оноо авсан бол сэлгээнээс Р.Милакнис 16 оноогоор тус хүргэсэн байна. Харин тэдний өрсөлдөгч Панатинаикос багаас В.Спанулис 25 оноо, 9 самбар авсан бол түүнд Г.Принтезис 12 оноо, И.Папапетру 11 оноогоор тус хүргэсэн ч энэ нь хожил байгуулахад хангалттай байж чадсангүй. Зальгирис баг айлын талбайд эхний ялалтаа байгуулсан нь тэдэнд давуу байдлыг авчирч байгаа бөгөөд дараагийн тоглолт тэдний талбай дээр болно.
Б.БЯМБАБАЯР