Сагсан бөмбөгийн Евролигийн плэй-оффын 1-р тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Туркийн лигийн аварга Фенербахче талбайдаа Испаний Баскониа багийг хүлээн авч 82-73 харьцаатай хожиж цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ.
Тоглолтын эхний хагаст талбайн эзэд сайн тоглосон нь ялалтын үндэс байлаа. Талбайн эзэн Фенербахче багаас 4 тоглогч 10-аас дээш оноо авсан бөгөөд гараанаас гарч тоглосон Б.Ванамакер 16 оноо авч багаа тэргүүлсэн. Сэлгээнээс К.Слоукас 10 гоол, 4 самбар, 10 дамжуулалт өгсөн байна. Харин тэдний өрсөлдөгч Баскониа тоглолтын II хагаст отглолтыг эргүүлэх гэсэн оролдлого хийсэн ч хэтэрхий оройтсон юм. Тоглолтын II хагаст зочин баг 47 авсан бол талбайн эзэн Фенербахче баг 39 оноо авсан. Ийнхүү цувралын эхний тоглолтонд Туркийн Фенербахче баг ялалт байгууллаа.
Б.БЯМБАБАЯР