Ерөнхий сайдыг баярлуулан гомдоов уу? | News.MN

Ерөнхий сайдыг баярлуулан гомдоов уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг баярлуулан гомдоов уу?

Ерөнхий сайдыг баярлуулан гомдоов уу?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдрүүдэд Хятадад айлчилсан.  Бээжинд хийсэн айлчлалаа дуусгаад тэрбээр Өвөрмонголын Баяннуур хотод очиж,  Ганцмодны болон Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай танилцсан юм.

Энэ үеэр хилийн боомтод үүсээд байгаа хүндрэл бэрхшээл, боомтод хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх санамж бичиг байгуулж, Гашуунсухайт-Ганц мод боомтоор нэвтрэх нүүрсний гаралтыг нэмэгдүүлэх, үүссэн саад бэрхшээлийг түргэн шуурхай арилгахад хоёр тал хамтран ажиллахаар болсон талаар хэвлэлээр мэдээлж байсан. Мөн  Гашуунсухайт хилийн боомтын албан хаагчдын 24 айлын орон сууцыг Баяннуур хотын хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд барьж ашиглалтад оруулахаар болсон талаар, Ганц мод хилийн боомтоос Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн хяналтын талбай руу 22 км, 35 кВ цахилгаан татах тухай “ганзага” дүүрэн ирснийг хэвлэлүүд ам хуурайгүй магтаж байлаа.

Өдөртөө 800 орчим нүүрс ачсан машин Гашуунсухайтын боомтоор гарч байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттерт жиргэж суусан нь өчигдөрхөн. Гэвч, Хятад руу орох урсгалыг нь нээсэн Ганцмодны боомт дээр гарах урсгалыг нь багасгаснаас болж тус боомт дээр нүүрсний машинуудын түгжрэл үүсээд байгаа гэх мэдээлэл байна.  Тодруулбал, Хятадын талаас Монгол руу орох урсгал хоёр дахин багасгаж, өдөрт ойролцоогоор 400- 500 орчим машин орж ирж байгаа гэнэ.

Хятадын тал ямар учраас гарах урсгалыг боогдуулж эхэлсэн талаар одоогоор мэдээлэл алга. Ямар ч байсан Ерөнхий сайдын гуйснаар Хятад руу орох урсгалыг нь нэмсэн  ч Монголын нүүрсний машинууд гарах урсгал дээрээ таг гацаад байгаа бололтой.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-19 202.179.27.216

Ерөнхий сайдыг гэхээсээ монголчуудыг баярлуулан гомдоов уу гэх илүү байх

Avatar

Зочин 2018-04-19 59.153.114.123

garahgui boogdoj uhlee

Avatar

ЗОЧИН 2018-04-19 64.119.26.127

МАНАЙХААС ТАРАНШЕЙНИЙ БАЦААН ОЧСОН ЮМ БАЙНАЛДАА

Avatar

Хятадуудын зөв, тэнэг Жэнкод ингэж л ойлгуулахгүй бол ойлгохгүй. 2018-04-19 202.21.106.167

Жэнког ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буун буутал Хятадууд нүүр өгөхгүй байх. Хятадуудын зөв. Оросууд Монголыг ялна бүлэглэлийн тэргүүлэгч, оркуудын хаан, Оросуудын бууны нохой Жэнко байсан цагт Гашуун сухайтын дараалал буурах уу?

Avatar

Зочин 2018-04-19 202.21.106.167

Оросууд Монголыг ялна бүлэглэлийн тэргүүлэгч, оркуудын хаан, Оросуудын бууны нохой Жэнко байсан цагт Гашуун сухайтын дараалал буурах уу?

Avatar

Зочин 2018-04-19 202.9.41.172

Дайчин тамсагийн боомтод бас адилхан арга хэмжээ авчихаа хятад машиныг оруулахаа хязгаарла гаалийн байцаагчаа цөөлчих төсвийн мөнгө байхгүй гээд хэлчих

Avatar

Зочин 2018-04-19 66.181.187.97

ХУАЖОУ АХ НАРААСАА АДИС АВЧИХААД ЯАЖ ТЭХЭВ ДЭЭ ХА ХА

Avatar

Зочин 2018-04-19 66.181.187.97

Хүүрхий дөө Хүрэлсүх

Avatar

mnbvcx 2018-04-19 193.83.243.232

mongol jamarch ungui bolj hench ochood toohgui

Avatar

Uher 2018-04-19 202.21.107.148

Tsonimanig

Avatar

НАМСРАЙ 2018-04-19 103.240.241.32

ТОМРООД БАЙСАН ЖЕНКО ЖИЖЭГРЭЭД АЙЛЧИЛЬЯ ГЭЖ ГУЙГААД 6САР ХАРИУ ӨГӨХГҮЙ БГА ГЭСЭЭН

Avatar

Зочин 2018-04-19 103.57.92.135

Баттулга төрд байхад хятадууд ингэж дарласаар байна даа. Харин Хүрэлсүхийн хувьд бол түүнийг хэн ч биш гэж тооцно. Хятадууд урвасан хүмүүст яснаасаа дургүй.

Avatar

Зочин 2018-04-19 66.181.187.97

ВООТ, ЯГ ХЭЛЛЭЭ

Avatar

Gants modond gatssan joloochiin ehner 2018-04-19 66.181.183.182

Tomor zam aa bariach eee maluudaaa, zika jeenco nar gatsaasnaas bolj Mongol jolooch Mongoliin ard tumen mahaa zulgaaj amidiin tam bolj bn shdeee Suuliin 3 jiliin dotor Mongol jolooch nar bie bieniigee alj zodoon tsohion hiisen 1000 garui tohioldol baigaa

Avatar

Gants modond gatssan joloochiin ehner 2018-04-19 66.181.183.182

Tomor zam aa bariach eee maluudaaa, zika jeenco nar gatsaasnaas bolj Mongol jolooch Mongoliin ard tumen mahaa zulgaaj amidiin tam bolj bn shdeee Suuliin 3 jiliin dotor Mongol jolooch nar bie bieniigee alj zodoon tsohion hiisen 1000 garui tohioldol baigaa

Avatar

Зочин 2018-04-19 66.181.177.177

100 ailiin hyatadiig hooh tuhai yarigdsan uchraas tiim um bolson baih

Avatar

Зочин 2018-04-19 27.123.214.109

Энэ шал худлаа мэдээлэл байна. Энэ сайт ер нь дан худал мэдээлэл бичдэг болж.

Avatar

Жолооч 2018-04-19 178.62.85.75

Нүүрсний машны жолооч бна энэ үнэн шүүү би урд бараг 7 хоног гацаад сая орж ирлээ. Өдөрт ертдөө 400 машин л арай чүү гарч бна урдаасаа бол Хятадуудын бас ямар ааш нь хөдөлсөнмю бүү мэд манай дарга нэр нэмэр болохгүй юмаа нэрмээс л болж бн

Avatar

zochin 2018-04-19 203.91.115.35

Ailchlal taalagdsangui dee

Avatar

Зочин 2018-04-19 66.181.187.97

Үнэндээ болж байгаа юм гэж Манайд нэгээхэн ч алга даа. Дандаа худал давсалж хачирлаж, хуурч мэхэлсэн мэдээллийг эрх баригчидын зүгээс өгч байх юм

Avatar

шонх 2018-04-19 112.72.14.124

уур цухал 2 минь УУШИГ ЗҮРХИЙГ САГСАИЛГАНА.ЭНЕРЖИ сумитома ШИНХУАГИЙН НЭГДЭЛ тэр эрчээрээ хөдөлсөн бол ГАИХАМШИГ БОЛОХ БАИЛАА монголын эдийн засагийн өсөлт 20% -д хүрч ДЭЛХИЙ ДЭЛДИЙХ БАИЛАА. энержи булаалгалгүи төмөр замаа тавьцсан бол ИНГЭЖ УИЛАЛДАХГҮИ Л БАИЛАА халаг гэж одоо бүр ОЮУ ТОЛГОИГОО НУРААЖ улаанбаатараа орхин хэдэн малынхаа бөгсийг долоох нь дутаж дээ ХЭН НЭГЭН ГАДААД АЯЛАГЧИД ЗУРАГАА ДАРУУЛЖ ЧИХЭР ГОРЬДОХ ЦАГ ИРХЭНЭ ҮҮ дээ МОНГОЛ ЯЛЖИЙГАА НЬ ЭНЭ ЮМ БАИЛГҮИ.

Avatar

Зочин 2018-04-19 64.119.25.128

Нүүрс зөөнө гэдэг ёстой ТАМД унасантай ялгаагүй. Хөөрхийс нэг нүүрс шүү юм ачуулаад 22 хоног машин дотроо бөөсөнд бариулж байж гарч явдаг, очоод буулгаад эргээд ороход ч асуудалтай. Eagle ТҮ-ийн гайхамшигтай хурд хүчтэй, яг асуудлын гүн рүү яваад орчихдог, жижигхээн хөөрхөн охин Батцэцэг сэтгүүлч газар дээрээс нь сурвалжлага хийж явахад Ерөнхий сайд Хүрэлсүх очиж таарсан. ЕС ирж явна гэдэг сургаар маш хурдан бичилт хийж 480 гаруй машиныг гаргаж рекорд тогтоожээ. Ихэнх нүүрстэй машинуудыг Гашуун Сухайтын боомтын ойр байдаг толгойн ар руу хөөж бүгдийг нь нуусан байна. Дарга ирлээ, гарах гээд зогсож байгаа хэдхээн машин нь л харагдаж. Тэгэнгүүт Сайдтан за за энд болоод байгаа юм байна, эрчимтэй явдал суудалгүй гаргаж байгаа юм байна гээд ойлгосон. ЕС төсвийн мөнгийг үр ашиггүй зарахгүй гээд ЛОЗОН бариад ордон дотор гүйгээд байдаг мөртлөө амьдрал дээрээ эсрэгээрээ. Дандаа 200, 570 жийп машинууд хэдэн зуугаараа дагаж явах юм. Урд хойноо хоёр машин гаргаад яв л даа, чамайг хэн буудах гээд байна? Их сүртэй. Хөөрхий нүүрсний тээвэрчид зам муугаас болж олон машин унаж, олон хүн ч амиа алджээ. Төмөр зам хамгаас хэрэгтэй. Аалзны тор шиг төмөр замтай болбол Монгол суга хөгжинө дөө. 2-4 сар болж байж нүүрсний жолооч нар гэрийн бараа хальт нэг удаа харж, усанд сайн орж аваад дахиад л нөгөө ТАМ руу гаа очино. Энэ жолооч нараар бид бахархах ёстой.

Avatar

Г.Батнасан 2018-04-19 183.177.96.130

Сэтгүүлчид ээ битгий хоосон сенсаац дэгдээгээд бай гай болж байна. Нэг өдрөөр тооцвол сүүлийн өдөр гарсан ачаатай машинаас орж ирсэн хоосон машин цөөн байна. өмнөх 2 өдөр гарсан ачаатай машинаас орж ирсэн хоосон машин илүү байна. нийлбэр дүнгээрээ таарч байна. 4 дахь засаглал чинь бурууг илрүүлдэг болхоос будлиан үүсгэдэггүй юм.

Avatar

Зочин 2018-04-19 66.181.185.213

Нийтлэл бичиж байгаа бол тэгсэн гэнэ гэж бичиж болохгүй шүү дээ.Гаалийн мэдээ ил байгаа 4-16 нд ачаатай 891 машин гарсан,хоосон 973 машин орж ирсэн,4-17 ачаатай 856 машин гарсан,хоосон 973 машин орж ирсэн,4-18нд (өчигдөр)ачаатай 1045 машин гарсан,хоосон 848 машин орж иржээ???

Avatar

Зочин 2018-04-19 103.26.193.218

Нэг муу овормонголын хошууны даргын омно монголын еронхий сайд очиж моргосны шан ийм болжээ. Хятад хуний омно бохийх тусам чангардаг юм даа

Avatar

Зочин 2018-04-19 66.181.166.134

Bair ni soligdchihson ni muu boljee. Ehleed Tavan tolgoidoo ochij baidliig sain sudalj medchiheed, daraa ni Hyatadiin ondor deed tushaaltnaar shiiduuleh yostoi zuiluud baival ter asuudlaa tavij nuur nuuree harj baigaad yariltsah yostoi baisan baimaar yum. Getel Beejingees butsahdaa Gants mod boomtoor orj baidag ni neg l … tiimerhuu.

Avatar

Тагнуулч муужгай 2018-04-19 66.181.183.182

Мoлиго модон хoшного гэдэг…

Avatar

Иргэн 2018-04-19 202.70.34.70

Эх орны минь үнэт баялаг хэзээ ч дахин ирэхгүйгээр цувж гарсаар. Бидний амьдралд нөлөөлж ач тусаа өгч буй нь хомс. Янз бүрийн гадны хүмүүс баяжсаар……………….

Avatar

Miner 2018-04-19 202.170.68.162

Nyyrs haa saigyi l bna…Ynetei, hereglej bgaa deer ni gargah l heregtei. Harin orj irsen munguur ni yu hiij bgaa ni mash chuhal.

Avatar

Зочин 2018-04-19 27.123.214.81

ta tatvaraar ni amidarsaar l

Avatar

zochin 2018-04-19 59.153.112.247

Jenko chi Ci dargad murgumoi mongol yalna ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж