Роналдиньо, Рикельме шигшээ багтаа дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Роналдиньо, Рикельме шигшээ багтаа дахин тоглоно

“Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин”-өөр хоёр удаа шалгарч байсан Роналдиньо, Аргентины шигшээ багийн ахлагч асан Хуан Рамон Рикельме нар шигшээ багтаа дуудагдлаа. Сүүлийн үед төдийлөн амжилтгүй тоглож, хөгжөөн дэмжигчдээсээ багагүй шүүмжлэл хүртээд байгаа Бразил, Аргентины шигшээд хашир туршлагатай Рони, Рикельме нар тусална гэж үзжээ. Дэлхийн таван  удаагийн аваргууд есдүгээр сарын 5-нд Лондон хотын “Фулхэм” багийн талбай “Крейвен Коттеж” цэнгэлдэхэд Ганын шигшээ багтай хийх тоглолтод Ронилдиньог дуудсан байна. Роналдиньо 1999 оноос шигшээ багтаа хүчин зүтгэж, 88 тоглолтод 32 гоол оруулжээ. Харин Аргентины шигшээгийн дасгалжуулагч Алехандро Сабелла ирэх сарын 14-нд Бразилыг нутагтаа хүлээн авах тоглолтод Аргентины ахмад тамирчид болох Рикельме, Верон нарыг дууджээ. Өдгөө 33 настай Рикельме 2008 онд Диего Марадонаг шигшээ багийн дасгалжуулагч хойш шигшээ багтаа тоглохоос татгалзсан билээ. Тэрээр 2008 оны “Бээжин”-гийн олимпод Аргентины багийн ахлагчаар тоглож түрүүлсэн юм.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж