“Робокон” тэмцээнийг Бөхийн өргөөнөөс "Буянт-Ухаа" руу шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

“Робокон” тэмцээнийг Бөхийн өргөөнөөс "Буянт-Ухаа" руу шилжүүлжээ

“Робокон” тэмцээнийг Бөхийн өргөөнөөс "Буянт-Ухаа" руу шилжүүлжээ

Монгол бөхийн өргөөний үйл ажиллагаа прокурорын газраас түр хугацаагаар зогсоогоод байгаа. Тэгвэл тус өргөөнд болох байсан их, дээд сургуулийн “Робокон” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Өчигдөр эхэлсэн уг тэмцээнд 16 их, дээд сургуулийн 17 баг оролцож байна. Энэ жил орон нутгийн баг оролцоогүй бөгөөд түрүүлсэн баг Тайваньд болох олон улсын тэмцээнд оролцох эрхийг авах юм.

”Робокон” тэмцээн Монгол Улсад инженерийн сэтгэлгээг хөгжүүлэх, робот үйлдвэрлэлийн автоматжуулалтын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, оюутан залуусын инженер сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай юм. Тэмцээн жилээс жилд өргөжиж дүрэмд нийцүүлэн шийдвэрлэсэн механик хийц, техник хангамж болон программ хангамжийн шийдэл, технологийн ноу-хау нь оюутнуудад мэдлэг болон үлдэж, сургалт, судалгааны үр өгөөжөө ахисныг тэмцээний үр дүнгээс харж болно. Хиймэл оюун ухааны салбарын хөгжил эрчээ авч буй энэ цаг үед “Робокон” тэмцээн олон шилдэг залуусын авьяасыг нээж өгдөг билээ.

17 дахь удаагаа болж буй “Робокон 2018” тэмцээний ялагчид өнөөдөр тодорно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж