О.Баасанхүү Ц.Нямдорж сайдаас уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү Ц.Нямдорж сайдаас уучлалт гуйжээ

О.Баасанхүү  Ц.Нямдорж сайдаас уучлалт гуйжээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны  үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар ам зөрсөн.  

О.Баасанхүү гишүүн “Ц.Нямдорж бол Үндсэн хууль зөрчсөн нь үнэн. Энэ асуудал чинь цааш явна. Монгол төрийн ажил ингэж явдаг байхгүй юу. Би яривал ярина шүү. Би ярихгүй байгаа. Даралтыг чинь өсгөөд хэрэггүй. Хэд хоног ч гэсэн амьд яваасай гэж хүсч байна. Өнөөдөр өөрийг чинь амьд яваасай гэж хүсч байна, балай минь. Монголын хууль чамайг татаж унагана. Чиний хийсэн бүх юмны араас Монголын хууль явна. Монголын хууль, Монголын төр мөнх. Чи бол Монголын төрийг бузарласан балай амьтан ” гэсэн билээ. 

Хариуд нь Ц.Нямдорж сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг эсвэл эрүүлжүүлэх дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг энэ хурал чинь болж байна. Одоо тэгээд нэг аальгүй этгээд гарч ирээд янз бүрийн юм яриад дайраад байдаг боллоо гээд бухимдсан юм. 

Тэгвэл О.Баасанхүү өнөөдөр уучлалт гуйсан талаараа өөрийн цахим хаягт нийтэлсэн байна. Тэрбээр “Би Нямдорж сайдаас уучлал гуйв. Улс төрч хүн сэтгэл хөдлөлөө барьдаг байх ёстой. Бас хүн ахтай дээл захтай байх нь зайлшгүй. Аавдаа загнуулж байж бид ухаан суух юм даа” гэжээ. 

Т.НОМИН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж