Анхаар, ахиад орон сууцанд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Анхаар, ахиад орон сууцанд гал гарчээ

Анхаар, ахиад орон сууцанд гал гарчээ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43-р байрны найман давхарт гал гарчээ. Галыг унтраахаар онцгой байдлын хоёр ангийн тасаг ажиллаж байна. Галын тархалтыг одоогийн байдлаар зогсоосон гэсэн  мэдээллийг НОБГ-аас өгөв. Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үед орон сууцны барилгууд галд өртөх нь ихэссэн. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө тус дүүргийн  25 дугаар хорооны нутаг, 67 дугаар байрны 5 давхарын монсартад гал гарсан. Хэргийг тус байранд амьдардаг залуухан эхнэр нөхөр хоёр маргалдсанаас болж, нөхөр нь уурандаа орон гэрээ галдсан гэх мэдээлэлийг хөрш нь өгөөд байгаа билээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж