Араас нь нэхэн очиж зодолдоод амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Араас нь нэхэн очиж зодолдоод амиа алджээ

Араас  нь нэхэн очиж зодолдоод амиа алджээ

Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг өдөөн хатгаж улмаар амь насаа алдсан хэрэг энэ сарын 14-нд гарчээ. Талийгаач Н нь амиа алддаг өдрийн үүрийн 04:00 цаг хүртэл  дөрвөн найзынхаа хамт Баянгол дүүргийг зургадугаар хорооны нутагт байрлах нэгэн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн байна. Тэд  гарч явах үедээ  үл таних гурван залуутай маргалдан, зодоон үүсгэжээ. Тэдэнтэй зодоон хийсэн залуус автомашинд сууж зугтахад нь талийгаач Н найзуудынхаа хамтаар такси барьж араас нь гүйцэж очоод үргэлжлүүлэн зодолдсоноос  амиа алдсан байна.  Зодоонд  оролцсон түүний найз Г нь хүнд бэртэл авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Цагдаагийн алба хаагчид хэргийн мөрөөр эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ. Шалгалтын явцад Сүхбаатар аймгийн харьяат А, Ч, Б нар бүлэглэн энэ хэргийг үйлдсэн бөгөөд А нь мэсний зүйл ашиглан хохирогч Н-ийн тархинд гэмтэл учруулсан нь үхэлд хүргэсэн нь тогтоогджээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа  аж.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж