Газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч байнa

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч байнa

Газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч байнa

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа маргааш буюу энэ сарын 20-ны өдрийн 09.00 цагт Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд  болно.

Энэ удаагийн дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134  га газрыг дуудлагаар худалдана.

Дуудлага худалдааг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхын үнийг хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдахаар болж байгаагаараа онцлогтой.

Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь  бэлэн газрыг авч байгаа юм.

Та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ЗАРДАЛ, АНХНЫ ҮНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж