Ослын буулт амжилттай хийсэн нисэгч Америкчуудын баатар болов

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Ослын буулт амжилттай хийсэн нисэгч Америкчуудын баатар болов

Ослын буулт амжилттай хийсэн нисэгч Америкчуудын баатар болов

“Саутвест Эйрлайнс”-ын Нью-Йоркоос Далласын чиглэлд Мягмар гаригт (2018.04.17) 149 зорчигчтой нисч явсан,  хос хөдөлгүүрт “Саутвест Эйрлайнс”-ын Боинг 737 онгоцны хөдөлгүүрийн эд анги салж унаснаас зорчигчийн талын онгоцыг хагалж, нэг зорчигч амиа алдсан хэрэг гарсан. Аймшигтай осол гарах нөхцөл байдалд хурдан оновчтой шийдвэр гаргаж, Филадельфид ослын буулт амжилттай хийж, 148 хүний амийг аварсан нисэгчийг Америкчууд баатар хэмээж байна.

Даллас дахь “Саутвест Эйрлайнс” мэдэгдэлдээ Боинг 737 онгоцонд өнгөрсөн ням гаригт техникийн шалгалт хийсэн бөгөөд онгоц, хөдөлгүүрт ямар ч гэмтэл байгаагүй гэжээ. Зорчигчдын мэдүүлснээр Боинг 737 онгоц өнгөрсөн Мягмар гаригт Нью Йоркоос хөөрснөөс хойш 20 минутын дараа дэлбэрэх мэт чимээ гарч, хөдөлгүүрээс салсан эд анги нэгэн зорчигчийн хажуугийн цонхыг онож, хагалсны улмаас нэг зорчигч амиа алджээ. Энэ үед онгоцонд хүчил төрөгчийн маскнууд унаж, айж, балмагдсан зорчигчид  бүсгүйд туслахаар сандралдаж, зарим  нь орилж хашхирч эхэлжээ.

Харин нисэгч Тамми Жо Шултс нөхцөл байдлыг хяналтдаа авч зорчигчдод хандан “Онгоцонд гал гараагүй, хөдөлгүүрийн эд анги салж унасан” хэмээгээд зорчигчдыг тайвшруулж, 9,000 метрийн өндөрт хөдөлгүүр гэмтсэн нөхцөл байдлаас ослын буултыг амжилттай хийжээ. Нисэгч онгоцыг таван минутын хугацаанд 9,000 метрийн өндрөөс 3000 метр хүртэл доошлуулсан байна. Нисэгч Тамми Жо Шултс ослын буулт хийж, онгоцыг газардуулсны дараа нислэгийн удирдлагын төвтэй холбогдож, гэмтэж, бэртсэн хүмүүст яаралтай тусламж үзүүлэх түргэн тусламж илгээхийг хүсчээ. Газардсаны дараа зорчигчид амьд үлдсэндээ л баярлаж байжээ. Тамми Жо Шултс АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцны анхны эмэгтэй нисэгч юм байна. Зорчигчид тэнгисийн цэргийн ахмад, нисэгч Тамми Жо Шултст амийг нь аварсанд талархлаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж