Монгол Улс 1996 оноос хойш арбитрт ялагдаж $400-аад саяын торгууль хүлээжээ | News.MN

Монгол Улс 1996 оноос хойш арбитрт ялагдаж $400-аад саяын торгууль хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Монгол Улс 1996 оноос хойш арбитрт ялагдаж $400-аад саяын торгууль хүлээжээ

Монгол Улс 1996 оноос хойш арбитрт ялагдаж $400-аад саяын торгууль хүлээжээ

Монгол Улсын Засгийн газар арбитрын шүүхийн хаалгыг дахин татах нь. “Оюутолгой”-н хувьцаа эзэмшигч Turquoise Hill Resources компани Монгол Улсын Засгийн газрын тавьсан 155 сая ам.долларын татварын актын эсрэг олон улсын арбитрын шүүхэд зарга үүсгэлээ. Гэхдээ энэ бол олон улсын арбитрын шүүхийн хаалга татах гэж буй анхны тохиолдол биш бөгөөд Монгол Улсын Засгийн газар 20 гаруйхан жилийн дотор чамгүй зузаан хавтаст хэрэгтэй болчихоод байгаа юм. Turquoise Hill Resources-ийн дуудсанаар Лондоны арбитрын шүүхийн хаалга тогшвол энэ нь Монгол Улсын долоо дахь маргаан болохоор байна. Ингээд болоогүй, өмнө нь гурван ч удаа бүдэрсэн “Эрдэнэт үйлдвэр”, “Жаст” группын зээлийн барьцааны асуудлаар дахин Арбитрт “сайн дураараа” очих санаачлагыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гаргаад байгаа.

Энэ төрлийн маргаан хэд хэдэн засгийн нүүр үздэг

Монгол Улс зээлийн батлан даалт гаргасан, тусгай зөвшөөрөл булаан авсан, татварын маргааны улмаас олон улсын шүүхийн хаалга татаж байна. Энэ төрлийн маргаан нь багагүй цаг хугацааг хамарч, хэд хэдэн засгийн нүүр үздэг. Тухайлбал, монголчуудын хамгийн сайн мэдэх Канадын Khan Resources- ийн зарга гэхэд гурван ч Засгийн газартай холбогдоно. Дорнодын ураны ордод үйл ажиллагаа явуулж байсан тус компанийн тусгай зөвшөөрлийг 2009 оны долдугаар сарын 10-нд цуцалсан. Энэ үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. 2009 оны аравдугаар сарын 29-нд С.Баярын оронд Сү.Батболд Ерөнхий сайд боллоо. “Хан Ресурс” Монголын Засгийн газарт ээлж дараалан бичиг сачиг илгээж байсан үе. Тэд “үе залгамжлан” гарч ирсэн Ерөнхий сайдад мөн л хандсан юм. Гэсэн ч тодорхой хариу авч чадалгүй байсаар арбитрын шүүхэд ханджээ. Энэ шийдвэрийг гаргасан болон дараа нь орыг нь залгасан албан тушаалтнуудын хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс үүдэн Монгол Улс удаа дараа олон улсын шүүхийн үүдийг татдаг. Энэ хэрээр Монголын нэр хүнд олон улсын тавцанд улалзаж сэвтсэн бараан түүх бий. Алс ирээдүй, эх орноо боддоггүй эрх мэдэлтний буруу шийдвэрийн хохирлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс хэд бол хэдэн сая, тэрбумаар нь төлсөөр байна.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-04-19 202.21.106.153

монголчуудын бие биеэ худлаа үнэн харааж зүхдэг, атаархал, доромжлол нь монгол улсын нутаг дэвсгэрийг тэр чигт нь хар энергээр бүрхүүлж хүмүүсд үхэл, хагацал зовлонг авчирч байна. Ер нь ажил хийдэггүй, татвар төлж үзээ ч үгүй хүмүүс бидний татварын мөнгийг идэж, одоо хувааж өг гээд жагсаад байхаар эгдүү хүрмээр ч юм Ядаж баримттай үнэн юм ярих хэрэгтэй. Нүгэл болно доо хөөрхийс

Avatar

zochin 2018-04-19 202.21.106.153

Монгол хүний нэг сонин араншин байна аа. Энэ нь өөрөөсөө дор яваа хүнийг нэг их өрөвдөж баахан компанит ажил болгож туслах хөдөлгөөн өрнүүлж хандив өргөнө. Харин өөрөөсөө дээр буюу илүү яваа хүнийг гутаан доромжилно. Элдэв байдлаар дорд үзэж муу хэлнэ. Ялангуяа эмэгтэй хүн өөрөөс нь илүү бол ёстой үзэхгүй дээ. Тэр чигт нь [Хориотой Үг] болгоод нийтэд зарлана. Ер нь Монгол хүмүүс маш их ёс суртахууны доголдолтой байна аа. Цаашид дараагийн үе нь ийм иргэд болж өсөх нь.

·

Avatar

зочин 2018-04-19

Цалин тэтгэврийг нэмэхгүй, нэмсэн ч жоохон хэдхэнээр аргацаан байж тэдний хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж ард иргэдийн нуруун дээр бөөн дарамт болж ирдэг. Энд хариуцлагагүй хандсан тухайн үеийн удирдлагуудаар нь төлүүлэх хэрэгтэй. Тэд шилжүүлэх ёстой мөнгөөр амин хувийн ажлаа амжуулаад дуугүй царайлаад байгааг юу гэж ойлгох вэ? Нэг бол ажлаа мэдэхгүй хүн тавьснаас улсыг хохироож байгааг болих хэрэгтэй.

Avatar

зочин 2018-04-19 66.181.160.47

Багш , эмч нарын цалин нэмдэггүй нь ийм учиртай юм бий ! … Хэдэн цаас нь торгуульд явчихдаг юм байна шдээ …. Торгуулийг, торгуульд унагаасан улсуудаар нь төлүүлж баймаар юм байна шдээ !!!!!

Avatar

Зочин 2018-04-19 66.181.186.174

Жагаагийн Марубени корпорацийн өр байна. Мөн-Оргил дуудагдаж байлуу?

Avatar

зочин 2018-04-19 66.181.169.66

өөрт хамааралгүй асуудлаар их популизмдаад байвал "эх оронч" гэж цээжээ дэлдэгчид ажил хийж байгаа хүмүүсээ тамын тогоо руугаа татаж унагаагаад байвал энэ орон яаж урагшаа ахих вэ дээ. Даваасүрэн г.м

Avatar

Зочин 2018-04-19 80.147.166.86

emh zambaraagui humuus yaaj sain zokhion baigulalttai humuusiig diilehvdee?! Genetic defektiig ustgaj chadahgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж