Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар хөлбөмбөгөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар хөлбөмбөгөөр өрсөлдөнө

Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар хөлбөмбөгөөр өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр спорт, урлагийн оддын хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн “Оддын хөлбөмбөг” тэмцээнийг ирэх Даваа гаригт /2018.04.23/ хөлбөмбөгийн талбайд зохион байгуулахаар болжээ. Энэ удаагийн хоёр багийн ахлагчаар олимпийн аваргууд болох ажиллахаар болжээ. Монгол Улсын анхны олимпийн хос медалийн эзэн Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр цэнхэр талыг,  улаан талыг Олимпийн аварга, өдгөө Монголын Үндэсний  олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй Э.Бадар-Ууган нар ахлах юм.

Бөхчүүдээс улсын аварга Ч.Санжаадамба, улсын аварга С.Мөнхбат нар хөлбөмбөгөөр өрсөлдөхөөр болсон байна.

Харин багийн дасгалжуулагчаар жүжигчид томилогдсон бөгөөд Гавьяат жүжигчин Н.Онон улааныг талыг дасгалжуулах бол Гавьяат жүжигчин Г.Золбоот цэнхэрийн багийг дасгалжуулна.

Дашрамд, ирэх Даваа гаригт хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монголд анх удаа ирэх бөгөөд энэхүү өдрийг угтан ‘Оддын хөлбөмбөг’ тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн хөлбөмбөгийн талбайд дөрөвдүгээр сарын 23-ны  11:00 цагаас эхэлнэ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж