Жүжигчин Г.Ундармаа улс төрд орохгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Жүжигчин Г.Ундармаа улс төрд орохгүй

Жүжигчин Г.Ундармаа улс төрд орохгүй

Жүжигчин Г.Ундармаа сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн үйл ажиллагааг тогтмол хийж байгаа билээ. Тэрбээр “Өргөө” амаржих газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Өнөр бүл” асрамжийн төвд хүлээлгийн танхим, үйлчилгээний өрөө, хүүхдийн тоглоом болон ариун цэврийн өрөөг тохижуулсан. Тэрбээр энэхүү хүмүүнлэгийн ажиллагааг сайн дурын иргэд болон Төрийн бус байгууллага, компаниудын оролцоотой хийсэн билээ. Мөн үүний хажуугаар уран бүтээлийн ажлаа ч зогсоогоогүй.

Тэгвэл жүжигчин бүсгүй өөрийн бухимдлаа твиттэр хуудсаараа илэрхийлжээ. “Өнөөдрийг хүртэл тэвчлээ. Улс төрд орох гээд төсөл хэрэгжүүлдэг гэж хардаад байхын. Яасан сэтгэл гаргаж болдоггүй, сэтгэж хичээж болдоггүй, хөдөлмөрлөж болдоггүй Монгол вэ?” хэмээжээ.

Жүжигчин Г.Ундармааг хүмүүнлэгийн олон төсөл дээр ажиллах явцад түүнийг улс төрд орох нь гэж хардах нь олон байсан. Тэгвэл тэрбээр үүнд хариултаа өгчээ.  Г.Ундармаа эдгээр өдрүүдэд “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модер драмын жүжгийн бэлтгэлдээ ороод тун завгүй байна. “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны насанд хүрэгчдэд зориулсан энэхүү бүтээл ирэх тавдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн “Асем Вилла”-д үзэгчдийн хүртээл болох юм. Энэхүү жүжгийг эмэгтэй уран бүтээлчид бүтээж байгаагаараа онцлог аж. Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри хийж байгаа бол гол дүрд Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөлөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.

 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж