Хилчид хар тамхины эсрэг аянд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Хилчид хар тамхины эсрэг аянд нэгдлээ

Хилчид хар тамхины эсрэг аянд нэгдлээ

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Цагаан тахал–Улаан гэрэл” хар тамхи мансууруулах бодистой тэмцэх аянд төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд хамтран ажиллахаар нэгдэж санамж бичигт гарын үсэг зурлаа. Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц аюулын харанга дэлдэж буй өнөө үед сөрөг үр дагаварыг нь олон нийтэд таниулах үүднээс “Цагаан тахал-Улаан гэрэл” аяныг зарласан байна.

Санамж бичгийн хүрээнд хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн хэрэглээнд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангах, бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах ажлууд хийгдэх юм. Ийнхүү тус аяныг санаачлан зохион байгуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХЕГ, ЗГХЭГ,  БСШУСЯ, Батлан хамгаалах яам, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Гадаад харилцааны яам, МХЕГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НЭМҮТ, ХЭҮК, Гаалийн ерөнхий газар, “Минисето нийгэмлэг” ТББ–ын төлөөлөл хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 

Эх сурвалж: ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж