Таксины жолооч биеэ хамгаалах чадваргүй эмэгтэйг хүчинджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Таксины жолооч биеэ хамгаалах чадваргүй эмэгтэйг хүчинджээ

Таксины жолооч биеэ хамгаалах чадваргүй эмэгтэйг хүчинджээ

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны цагдаагийн хэлтэст “Хүргэж ирсэн таксины жолооч хүчиндлээ” гэх дуудлага өнгөрсөн шөнө /2018.04.19/ иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар шалгахад таксины жолооч Б нь 24 настай Б-г согтуу биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэнийг илрүүлжээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа таксинд суухдаа болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.  

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж