Никита Кучеров Нью-Жерси Девилс багийг буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Никита Кучеров Нью-Жерси Девилс багийг буулгаж авлаа

Никита Кучеров Нью-Жерси Девилс багийг буулгаж авлаа

Тампа Бэй Лайтнинг баг Нью-Жерси Девилс багийн талбай дээрээс хожил авч чадлаа. Ингэснээр хоёр багийн цувралыг 3-1 болгож байна. Өнөө өглөө болсон хоёр багийн цувралын 4 дэх тоглолтонд Орос легионер Н.Кучеров гайхалтай байж багийнхаа эхний гоолын дамжуулалтыг өгч, мөн өөрөө 2 гоолыг оруулжээ.

Хоёр багийн тоглолтын эхний гоолыг талбайн эздээс К.Палмьери оруулсан ч ердөө 3 минутын дараа зочдоос Жи.Ти.Миллер тэнцээний гоолыг оруулж араас нь Н.Кучеров багийнхаа тэргүүллийн гоолыг оруулсан. Ингээд 3-р үед өнөөх Н.Кучеров багийнхаа ялалтыг баталгаажуулсан гоолыг оруулж Тампа Бэй Лайтнинг баг талбайн эздийг 3-1 харьцаатай буулгаж авлаа. Одоо Тампа Бэй Лайтнинг баг цувралын 5 дахь тоглолтыг талбай дээрээ хийнэ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж