Аваргуудад ганцхан хожил хэрэгтэй | News.MN

Аваргуудад ганцхан хожил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Аваргуудад ганцхан хожил хэрэгтэй

Аваргуудад ганцхан хожил хэрэгтэй

Сүүлийн 2 жилийн стэнлийн цомын эзэн Питтсбург Пингвинс баг плэй-оффын эхний шатны 4 дэх тоглолтондоо өрсөлдөгч Филадельфиа Флайерс багийн талбайд хийж талбайн эздийг 5-0 харьцаатай хожсноор цувралыг 3-1 болголоо. Тус тоглолтонд багийн хашир туршлагатай шилдэг тоглогчид талбай дээр үүргээ сайн гүйцэтгэж багаа ялалтанд хөтөлсөн юм. Е.Малкин, С.Кросби, К.Летанг болон Ф.Кессель нар тус бүр нэг гоол оруулсан бол тоглолтын сүүлийн гоолыг Детройтоос ирсэн шинэ цэрэг Р.Шиген оруулжээ. Мөн энэ өдөр Питтсбург Пингвинс багийн хаалгач М.Мюррей шилдэг байж хаалгаа 100%-тай манаж чадсан юм.

Харин тэдний өрсөлдөгч талбайн эзэн Филадельфиа Флайерс хаалгачаа солиод ч тусыг эс олж хаалгандаа 5 шайж алдсан юм. Хоёр багийн цувралын 5 дахь тоглолт баасан гаригийн өглөө Питтсбург Пингвинс багийн талбайд болох бөгөөд Питтсбург Пингвинс багт ганцхан хожил авахад плэй-оффын дараагийн шатанд шалгарах эрхтэй болно.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж