Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өчигдөр /2018.04.18/ нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан. Тус өдөрлөгийн үеэр зарим тоо баримтуудыг сонирхууллаа.
Тодруулбал, 2017 онд 65526 гарын мөр, мөр судлал, бичиг баримт, галт зэвсэг, тэсрэх төхөөрөмж, дүр зураг, дүрс бичлэг, авто техник, компьютер судлал, дуу авиа, материал судлал, хими, физик, биологи, ДНХ, бактериологи, гэмтлийн зэрэг тогтоох, бэлгийн болон нас тогтоох, хавтаст хэргийн материал, эд эс, цогцост задлан шинжилгээг хийжээ. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаанд сүүлийн таван жилийн байдлаар хэн нь болох нь тогтоогдоогүй, хариуцах эзэнгүй хүний 921 цогцсыг бүртгэн авч, үүнээс 423 цогцсыг тодруулж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
э.ариун