ПСЖ шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

ПСЖ шигшээд шалгарлаа

ПСЖ шигшээд шалгарлаа

Өнгөрсөн амралтын өдөр Монако клубыг 7-1 харьцаатай хожиж Францын хөлбөмбөгийн лигийн аваргыг болзлоо хангаад буй ПСЖ клуб өнгөрсөн шөнө цомын АШТ-ний шигшээд шалгарлаа. Францын хөлбөмбөгийн цомын АШТ-ний хагас шигшээд Кан багтай таарсан ПСЖ клуб өрсөлдөгчөө 3-1 харьцаатай буулгаж авсан юм. Тус тоглолтонд ПСЖ клубын залуу тоглогчид болох К.Мбаппе, К.Нкунку нар багийнхаа ялалтын гоолуудыг оруулсан байна. Тоглолтын эхний хагаст талбайн эзэн Кан хүчтэй өрсөлдөөн үзүүлж И.Диомандегийн гоолоор тооны харьцааг тэнцүүлээд байсан. Гэвч тоглолтын 2-р хагаст, цаг дуусахад 9 минут дутуу байхад К.Мбаппег өөрийн 2 дахь гоолоо оруулсан бол шүүгчийн мэдлийн нэмэлт цагт 20 настай залуу тоглогч К.Нкунку нэг гоол оруулснаар тоглолт 3-1 харьцаатай өндөрлөсөн.

ПСЖ клуб тус тоглолтонд хожил байгуулснаар Францын цомын АШТ-ний шигшээд 4 жил дарааллан шалгарч байна. Шигшээ тоглолтонд 3-р лигийн Ле-Ербэ багтай тоглох бөгөөд хожил байгуулж чадвал 4 жил Францын цомын АШТ-ний алтан медаль хүртэж, энэ жил трибль хийх болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж