Зуун дамжсан цэцэрлэг жоомондоо баригджээ | News.MN

Зуун дамжсан цэцэрлэг жоомондоо баригджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

Зуун дамжсан цэцэрлэг жоомондоо баригджээ

Зуун дамжсан цэцэрлэг жоомондоо баригджээ

Саяхан нэгэн ээж цахим хуудаснаа охиныхоо цэцэрлэгээс жоом гарч ирсэн талаар бичсэн нь олон хүний бухимдлыг төрүүлсэн. Энэ асуудлаар тус цэцэрлэгийг зорилоо. 17.00  цагт Сүхбаатар дүүргийн 25-р цэцэрлэгт очиход нэгэн ээж цэцэрлэгийн үүдэнд “Эднийх ариун цэвэр, хангадаггүй, шаардлага тавихаар хүүхдийг минь дарамталдаг” гэж ярьж байхтай таарлаа.

Ингээд болсон явдлын талаар Б.Цэрэндолгортой цөөн хором ярилцав. Тэрбээр бидэнтэй ярилцахын өмнө тус цэцэрлэгийн арга зүйчийн өрөөнөөс гарч ирсэн байв.

Цэцэрлэгийн зүгээс жоом байгаагүй гэжээ

-Таны охины шүдний сойзны савнаас жоом гарч ирсэн гэв үү? Тухайн үед юу болсон бэ?

-Дөрөвдүгээр сарын 9-ны өглөө охиныг маань эгч нь хүргэж өгсөн. Угаалгын өрөөнд шүдийг нь угаалгах гээд байж байтал оо, сойзны саванд нь жоом явж байгааг харсан гэсэн. Тэгээд ангийн багшийг нь дуудаад хогийн саванд хийсэн байгаа юм. Нөгөөдөр нь буюу дөрөвдүгээр сарын 11-нд дээд талын ангиас нь хүүхдээ аваад явж байтал хоёр эцэг эх “Энд нөгөө жоом чинь явж байна” гэж ярилцаж байсан. Зургийг нь авах гэсэн боловч утасгүй байсан учраас авч чадаагүй. Тэгээд нэг аав хажууд нь суугаад, ахлах бүлгийн нэг ээж зургийг нь аваад над руу явуулсан.

Цэцэрлэгийн зүгээс хорхой байгаагүй юм шиг тайлбар хэлээд байна. Үүнд нь би маш гомдолтой байгаа. Хуучны барилгад хорхой, шавж байсан байж болно. Гол нь хүүхдээ эрүүл орчинд хүмүүжүүлмээр байна. Өмнө нь аравдугаар сард энэ хорхойг харж байсан.

Тухайн үед нь цэцэрлэгийн арга зүйчид хэлэхэд “Нэг хүн надад бас хэлсэн. Бид нар гомдлын дагуу ариутгал хийх гэж байна” гэж хэлсэн. Намайг фэйсбүүкт бичсэний дараа цэцэрлэгийнхэн ариутгал хийж байгаа зургаа оруулсан. Гэхдээ тэр үед нь хүүхдийн нүүр гарын алчуурыг аваагүй ариутгал хийсэн байсан. Тэр нь надад маш онцгүй хүнд сэтгэгдэл төрүүлсэн.

-Яагаад тэр вэ?

-Даваа гаригт нь хүүхдүүд цэцэрлэгтээ ирдэг. Ариутгал хийсэн хортой алчуураар нүүрээ арчсан бол яах вэ. Бэлтгэл бүлгийн багшид угаалгын өрөөгөө цэвэрлээч ээ гэсэн шаардлагыг байнг хүргүүлдэг. Энэ цэцэрлэг 305 хүүхэдтэй. 100 хүрэхгүй хүүхэд нь харьяаллын дагуу суралцдаг. Үлдсэн хүүхдүүд нь харьяаллын бус хүүхэд өгчихдөг учраас хүүхдээ хасуулчихна, хөөгдөнө гэдгээс болж эцэг эхчүүд төдийлөн дуугарахгүй байна. Гэхдээ харьяаллын бус байх эсэх нь хүүхдийн л эрх. Бусад аав ээжүүд хэл ам хийхгүй, мэдэгдэхгүй байснаар миний хүүхэд давхар хохирох ёсгүй гэж би үзэж байна.

-Энэ асуудлаар холбогдох байгууллагад хандсан уу?  

-Энэ цэцэрлэгийн ариун цэврийн талаар байнгын гомдол гаргаж байсан. 2017 оны арваннэгдүгээр сард эмчтэй болсон юм. Энэ оны гуравдугаар сарын сүүлээр ариутгал хийсэн гээд байгаа юм. Тэгтэл тэрнээс хойш хүүхдүүд гэдэс хямраад л гэж мэр сэр ярьж байсан. Миний охин гэхэд 10 хоног гэдэс нь гүйлгэсэн. Хоёр ч хүүхэд хордлогод орлоо гэж байсан. Гэтэл үүнээс илүү муу юм болбол яах вэ. Дараа нь эцэг эхчүүд яагаад хяналтаа тавиагүй юм гээд бид нар дээр  хамаг буруу бууна шүү дээ. Бид нар өнөөдөр ямар нийгэмд амьдраад байгаа юм. Миний амьдарч байгаа байр 60 гаруй жил болчихсон. Энэ хавийн байрууд угаасаа л хуучных. Гэтэл миний гэрт жоом явж байна уу. Явахгүй л байна шүү дээ. Хамгийн гол нь хүүхэд өвдвөл яах юм. Жилийн хугацаанд таван удаа ариутгал хийсэн л гээд байдаг. Гэтэл хоол хүнс, хувцас хунар, тоглоомд нь жоом байвал яах юм. Миний охины шүдний сойзны саванд байгаатай адил аяганд байвал яах юм. Нян бактери тэрнээс л үүсэж, халдварт өвчин тэрнээс л үүдэлтэй байгаа шүү дээ.

-Цэцэрлэгийн удирдлагуудад энэ асуудлыг хэлсэн үү?

-Хэлэхээр манай хивс биш гээд байгаа юм. Тэр жоом гарч ирдэг хивс нь хоёр давхрын улаан хивс. Манайд ийм цацагтай улаан хивс байхгүй гэж хэлсэн. Би зургийг нь аваад Нийслэлийн мэргэжлийн хяналтад өгөх гээд явж байна. Би хэн нэгнийг гүтгэх гээгүй. Зүгээр л хийж байгаа ажлаа сэтгэлтэй хийгээч ээ. Эдгээр 300 хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалаач гэсэн шаардлагыг л тавьж байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн тавьж буй шаардлагыг зөв ойлгоосой. Зөв өнцгөөс нь хараасай л гэж хүсч байна. Би энэ цэцэрлэгт дөрөв дэх хүүхдээ явуулж байгаа. Сүүлийн долоон жил ийм хорхой хараагүй. Энэ жилийн урсгал засвараар далайцтай хөдлөөсэй л гэж бодож байна.

-Хивсэн дээр жоом явж байхыг та өөрөө харсан хэрэг үү?

-Тийм. Миний хүүхэд өвөл хэд хэдэн удаа хазуулаад ирсэн. Тэр үед нь танайх цэцэрлэгийн хорхойгоо устгаж байгаа юм уу гэсэн шаардлага тавьсан. Гэтэл энэ цэцэрлэгийн эрхлэгч намайг зургаан удаа цагдаад өгсөн. Холбогдох бүх байгууллагуудаар би цаашдаа явна. Дүүргийн СӨБ хариуцсан хүмүүст  хандахаар “Та нар наад асуудлаа 11-11 төвд хэл дээ. Хэл ам хийгээд ядаргаатай юм бэ” гэсэн хариуг хэлдэг. Хамгийн гол нь бид нар өөрсдийнхөө эрх ашгийн төлөө гомдол гаргаагүй. Бид нар зохих хяналтаа тавихгүй бол болохгүй шүү дээ.

Биднийг ярилцах зуур цаанаас гурван хүмүүс ирж байлаа. Тэд дээрх ярьсан зүйлтэй санагдаж нэгдэж буйгаа илэрхийлээд дараах тайлбарыг өгсөн юм.

Мэргэжлийн хяналтаа дууд шалгуул гэдэг

Б.Сүрэнхүү ‘Энэ цэцэрлэгт ганцхан хорхой ч биш янз бүрийн юм л болохгүй байна. Гомдол гаргахаар танай хүүхэд харьяаллын бус байж гээд янз бүрээр л хэлдэг. Хүүхдийнхээ төлөө хэлсэн юм дандаа л бурууддаг. Жишээ нь, хоёр давхрын сандал дээр хорхой явж байсан гээд хэлэхээр “Та нар өөр хивсэн дээр явж байсан хорхойн зургийг нь авч тавилаа” гэдэг. Шинэ эрхлэгчийг орсон цагаас энэ цэцэрлэгийн дотоод ариун цэвэр, хоол ундны чанар алдагдсан. Бид нарт “Мэргэжлийн хяналтаа дууд шалгуул” гэж хэлдэг. Цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзах гэхээр “Би уулзахгүй. Миний бие төлөөлөгчтэй уулз” гээд нэг хүн томилчихно. Ороод уулзахаар та нар цэцэрлэгийн үйл ажиллагаанд саад боллоо. Эсвэл нэр хүнд гутааж, үйл ажиллагааг зогсоох гэж байна гэдэг. Барилгын хувьд 60 жил болсон нь үнэн. Гэхдээ хуучин ийм хорхой явж байгаагүй’ гэв. 

Миний хүүхэд цэцэрлэгтээ явах дургүй болчихсон

Д.Туяа ‘Өмнө нь ийм хэл ам гарч байгаагүй. Миний хүүхэд цэцэрлэгтээ явах  дуртай байсан. Эцэг эхийн хурал дээр цэвэрлэгээ ариун цэврийн байдал нь маш асуудалтай байгааг хэлсэн. Удирдлагууд нь ямар аймар хүмүүс байдаг юм. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс харилцааны соёлгүй ёс зүйгүй байж болохгүй. Миний хүүхэд цэцэрлэгт явах дургүй болчихсон. Цэцэрлэгийн алдаа дутагдлаа засч анхаарч ажиллаасай гэж бодож байна. Бид нар хүүхдүүдийн төлөө л юм санал гомдол хэлж байна. Өчнөөн хүүхэд хүмүүжиж байгаа орчинд жоом үржүүлээд байж яасан ч болохгүй. Тиймээс удирдлагууд нь энэ асуудлыг шийдээсэй л гэж хүсч байна.

Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн тус цэцэрлэгийн багшаас асуухад “Хуучин цэцэрлэг болохоор дээвэр, хананаас үе үе хорхой унадаг. Өмнө нь гардаг л байсан юм шиг билээ” гэв.

‘Хүсэхгүй бол хүүхдээ өөр цэцэрлэгт өг л дөө гэх юм’

С.Сайн-Ерөөлт ‘Цэцэрлэгийн эрхлэгч нь заах эрхээ ч аваагүй хүн гэж сонссон. Би энэ цэцэрлэгийн талаар сонсоод л яваад байгаа. Хаанахын ямар хүн ирчхээд бид нарын хүүхдүүдийн эрх ашгийг зөрчөөд байгаа юм. Хүүхдийнхээ төлөө юм хэлэнгүүт л хүүхэд чангалаад байх юм. Энэ хүнийг ажилд авснаас хойш найман хүн ажлаас халагдсан. Тиймээс холбогдох байгууллага нь шалгаж өгөхийг хүсч байна’ гэлээ.

Эцэг эхчүүдтэй уулзаж ярилцсаны дараа бид цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчидтай уулзахаар дотогш оров. 18.00 цагийн үед цэцэрлэг ямар ч хүнгүй хоосон болсон байв. Энэ үеэр тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзах гэсэн боловч тэмцээнд оролцож байгаа тул өрөөндөө байхгүй байна гэдэг хариуг хэлэв. Тиймээс тус цэцэрлэгийн арга зүйч, эмч хоёртой уулзаж болсон явдлын талаар сонслоо.

‘Бид нар таван удаа ариутгал хийсэн’

Манай цэцэрлэгийн барилга насжилт нь удчихсан 62 жил болж байгаа. Бид нар эцэг эхчүүдийн гомдлын дагуу зохих арга хэмжээг авсан. Өнөөдөр манайд дүүргийн Мэргэжлийн хяналтаас хүмүүс ирсэн. Манайд шат дараалсан гомдлын дагуу бүх хүмүүс ирж шалгасан. Тэр хорхой хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй. Нийтдээ таван удаа ариутгал хийсэн. Манай ажилчид бүлгүүдийнхээ хивс дрожыг бүгдийг нь сайн цэвэрлэдэг. Нарийвчлан яриад үзэхээр чийгийн хорхой гээд байгаа юм. Намар манай нэг аав чийгийн хорхой яваад байна шүү гэсний дараа ариутгал хийсэн. Энэ асуудлыг эцэг эхчүүд сайн ойлгохгүй л байна. Тиймээс эдгээр хүмүүсийн яриад байгаа шиг зүйл болоогүй. Өмнөх эрхлэгч нь энэ асуудлаар олон ажил хийсэн юм билээ. Шалыг нь хуулж аваад засвар хийсэн гэж байсан. Энэ бүхнийг манай одоогийн байгаа эрхлэгч янзлаад, тодорхой арга хэмжээг аваад явж байна. Тэр хорхой хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй. Цэцэрлэгийн зүгээс нийтдээ таван удаа ариутгал хийсэн. Эцэг эхчүүд ч мэдэж байгаа байх.

Ийнхүү цэцэрлэгийн хаах цаг ч болж бидний ярилцах сэдэв ч өндөрлөв. Ямартай ч хүнээр бол ‘тэтгэвэртээ’ гарах болсон тус цэцэрлэгийг шинэчлэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй байж ч мэдэхээр байна. Ангидаа арав хүрэхгүй хүүхэдтэй хөдөөд хоёр гурван давхар цэцэрлэг барьдаг. Харин нийслэлийн цэцэрлэгүүд ‘насжилт’ болоод ачаалалдаа хариугүй нурж унах нь ээ.

 

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

anh zaya 2018-04-19 202.9.44.205

Zavaan yum aa 😖😝 gehdee chiignii horhoi bna

Avatar

anh zaya 2018-04-19 202.9.44.205

Zavaan yum aa 😖😝 gehdee chiignii horhoi bna

Avatar

Зочин 2018-04-19 203.91.117.8

Энэ залуу эцэг эхчүүд үнэхээр хүүхдийн төлөө гэж байгаа юм бол бусад эцэг эхчүүдээ уриалан дуудаад хүүхдийнхээ цэцэрлэгт ариутгал, засвар үйлчилгээ хийхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхэд буруутах зүйл байхгүй л юм шиг санагдаж байна . Ер нь бол улсаас үнэгүй хоол унд идэж байгаа шүүдээ таны хүүхэд ингэж хэллээ гэж битгий гомдоорой үнэн л үг хэлж байгаа шүүү .миний хувьддүгнэж хэлэхэд хэн нэгний үгэнд орж, хамт олны нэр хүндийг унагах гэж ийм үйлдэл хийгээд байгаа юм биш биз гэж бодлоо.

Avatar

Зочин 2018-04-19 203.91.117.8

Энэ цэцэрлэгийн Туяа гэдэг багшийг олон удаа согтуу ажлын байран дээрээ байхыг харж байсан юм байна.Түмний 40,50 хүүхэд хүмүүжүүлж байж ямар хариуцлаггүй ,ямар ёс зүйгүй багш бэ ? гэж бодож байсан удаа надад байсан даанд хүний амьдрал юмдаа гэж амаа жимийгээд өнгөрч байлаа. Харин сүүлийн үед тэр багш харагдахаа байсан байна лээ.

Avatar

Зочин 2018-04-19 203.91.117.8

Сүүлийн зарим нэг эцэг эхчүүд арай л дэндүү юмаа: Өөртөө таалагдахгүй ,хамтарч хов жив ярихгүй, архи дарс уудаггүй хүмүүсийг ажлыг нь хийлгэхгүй иим асдуудалаар хөөцөлдөж байдагаа болимоор юмаа.Хэдэн увиагүй хүмүүсийн үгээр ингэж явдаг сэтгүүлч яасан завтай бас өрөвдөлтэй юм бэ.

Avatar

Зочин 2018-04-19 203.91.117.8

Olon jil bolson барилга байшинтай цэцэрлэг учраас жоом шиг олон хөлтэй цагаан чийгний амьтан байдаг шүүдээ.зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийг яагаад ингээд дайрч доромжлоод байдаг юм бэ: Одоо болимоор юмаа:Тэгвэл байшин барилгыг нь нурааж шинэчлэн засварлах арга хэмжээг улсаас авах хэрэгтэй шүүдээ.

Avatar

zochin 2018-04-19 202.179.25.116

Д.Туяа Бид нар хүүхдүүдийн төлөө л юм санал гомдол хэлж байна. Өчнөөн хүүхэд хүмүүжиж байгаа орчинд жоом үржүүлээд байж яасан ч болохгүй. Тиймээс удирдлагууд нь энэ асуудлыг шийдээсэй л гэж хүсч байна. hahaha gaz tei… urjuuleed… ochood tseverleed ogoochee arga hemjeeg hamtraad avaachee bolohgui bol oorsdoo humuus avaachaad hiilts. hun ooroo hiih gej bga zuilee busdad ulgerlej zuv haruul ene yvahgui ee neeree kkk solongos kino ih uzeh iim asuudaltai

Avatar

undral 2018-04-19 202.179.25.116

ymar niigemd amidraad bn aa songuuliin shou yu, erhlegch ni urjuuldeg yum uu. oorsdoo huuhedtei blgui eruuleer bodvoos oorsdoo iim gazar huuhdee ogool bh uu. hariyanii 4 huuhed yvdag tsetserleg uu busad hariya bus geed duugarahgui blaa yu bitgii humuusiig doromjlood bai

Avatar

Зочин 2018-04-19 86.187.161.13

За одоо нэг ашигтай байршилтай хуучин байшин онилчихоод засаж сэлбэх нэрээр тал газрыг нь дээрэмдэх гээл бгаан биш биз, [Хориотой Үг] нараар дүүрчихсэн улсад хүнд ч итгэхээ байчих юм

Avatar

Зочин 2018-04-19 150.129.141.21

Таны хэлдэг үгийг олон хүн хэлж байсныг сонссон. Урдах эрхлэгчийг нь өдөр бүр дарамталж үйлийг нь бараад явуулсан. Одоо энэ эрхлэгчийг нь яаж ийгээд гаргаад барилгыг нь авах гээд байгаа байх

Avatar

??? 2018-04-19 103.57.94.234

одоо цагт сэтгүүлч нарын чадвар мууджээ. сурвалжлагын нэр агуулга – нь зөрөөд байгаа юм бишүү. цэцэрлэгийн барилга муудсан талаар, яагаад чийгний хорхой байгаа талаар бичих ёстой юм бишүү.

Avatar

zochin 2018-04-19 103.57.94.234

chiigiin horhoi baina. ene erhlegch geed tuilshirch baigaa setguulch bolon gomdol gargaad baigaa humuus tsetserlegiin barlgiin nasjiltiig anhaarch shineer barilga baruilah talaar anhaarbal zugeer bishuu

Avatar

зочин 2018-04-19 103.57.94.234

чийгтэй газар байдаг хорхой байна. Он удаан жил болсон барилга юм бол аргагүй л юм байна. Асуудлын гол нь барилгыг нь солих хэрэгтэй болохоос эрхлэгчийг нь солих биш шүү дээ. тухай бүрт нь ариутгал хийлгэсэн л юм байна шүү дээ.

Avatar

Зочин 2018-04-19 64.119.27.47

Chiignii horhoi baina aa, hodooniihoin gej hereldehdee sain garuud

Avatar

Зочин 2018-04-19 202.70.43.138

Чийгний хорхой байна. Дээр үед хутгатай жоом ч гэж нэрлэдэг л байсан юм.

Avatar

Зочин 2018-04-19 103.57.95.91

Жоом мөн үү, зураг дээрх бол чийгтэй газар байдаг муухай хорхой харагдах юм. Жоом үзээгүй хөдөөний хүмүүс юм бишүү. Жоом хүн хаздаг билүү, хүүхэд нь хаана юунд хазуулчихваа. Энэ муухай хорхой сүүлийн үед энд тэнд харагддаг болж. Энэ ямар хорхой юм бэ, бор гонжоомтой залуу бол бишээ.

Avatar

Mmn 2018-04-19 66.181.183.194

Zuni tsagt naadahaa ariutgaj haldvarguijuulelt hiij baildaa zasvar geed uchnuun 100 say tugrug iduuldeg baij

Avatar

Zochin 2018-04-19 27.123.214.106

Neerei suid boloh shahaj bga yum bna sh de zuun damjsan barilga baij yaj boldgiin be yamar aimshigtai yum be 2000 onoos Omno barigdsan buh barilguudaa buulgaj gazariig ni sonirhoj shunaad bga humuust ni ogood bar zochin buudal kazino tsengeenii gazaruudaa barih heregtei yum bna shuu de ter horhoi shavij ni barilgataigaa l nurj ustaj alga boloh estoi yum bna ene setguulch mundag setguulch yag tsagaa olj survaljlahaar ochson bna heregtei zuil sonsson bna zov dugnej zov asuudal hondson bna shuu de lag setguulch bna shuu

Avatar

РАВДАН 2018-04-19 66.181.160.42

ЖООМ Ч БАС АМЬДРАХ ЭРХТЭЙ!

Avatar

Зочин 2018-04-19 64.119.19.238

Joom ta 2 uu xaxa

Avatar

Өвөө 2018-04-19 66.181.160.107

Маш ноцтой аймшигийн юм болжээ. Одоохон энэ байшинг актлан шатаахаас. Бас орон сууцнуудад нэг л жоом үзэгдэх юм бол бас л шатаах хэрэг гарна. Улаанбаатарт байшин үлдэх болов уу. Энэ байшинг шатаахдаа эрхлэгчийг хамт шатаахаа мартваа.

Avatar

J 2018-04-19 64.119.27.86

Joom uzeegui yumuu haashaaiin

Avatar

zochin 2018-04-19 112.72.11.110

Yoooo yuu weee shijgiin yum beee iin zawaan bhda ydiin iden uuh bolohooroo vhtlee ll idej uudag hvvhdvvd n hoolnoos hordood bn gsnvv hamgiin hyamdiog n bodood yum awdimu hasha yum zlj dald oroh heregtei

Avatar

zochin 2018-04-19 112.72.11.110

Ene chadwargvi erhlegchiig soliul taarhiin

Avatar

Zochin 2018-04-19 112.72.11.110

Bs araichdee tsetserleg bolson bnle

Avatar

Zochin 2018-04-19 112.72.11.110

Bs araichdee tsetserleg bolson bnle

Avatar

Zochin 2018-04-19 112.72.11.110

Bs araichdee tsetserleg bolson bnle

Avatar

Zochin 2018-04-19 112.72.11.110

Bs araichdee tsetserleg bolson bnle

Avatar

Зочин 2018-04-19 66.181.161.96

Жоом биш чийгнээс гардаг хорхой байна

Avatar

Зочин 2018-04-19 66.181.191.206

Энэ балайд энэнээс өөр биччих чухал сэдэв олдохгуй бгаам бхдаа, мулгуу [Хориотой Үг] юм аа, энэ сэтгүүлч нэртэй мэдлэг чадваргүй хогнуудыг цэвэрлэх цаг нь болжээ

Avatar

zochin 2018-04-19 202.179.26.178

ter chaviin oron suuchnii chuuchduud barag l bairaaraa ter checherlegt yvdag bailaa,

Avatar

Зочин 2018-04-19 66.181.188.129

Жоом биш бна.Их чийгтэй барилга байшинд үүрлэдэг хорхой бна.

Avatar

Зочин 2018-04-19 64.119.25.128

Биед сайн ш дээ. Гал дээр шараад шаржигнатал ид. 5 цулын асуудал алга болно.

Avatar

OK 2018-04-19 202.179.24.173

Тийм үү түрүү жил хадамдаа яг тэгээд өгчихсөн чинь нээх удаагүй шдээ

Avatar

Зочин 2018-04-19 202.179.27.9

Чийгний л хорхой байна шүү дээ. 60 гаруй жил болсон барилга шүү дээ. Цэцэрлэг нь мэдээж ариутгал үйлчилгээ хийлгэж л таараа шүү дээ. Юун ч их сенсаци дэгдээдэг юм бэ.

Avatar

Зочин 2018-04-19 49.0.140.71

ter zurgan deer baigaa chiignii xorxoi bnshdee joom bish bna dulaanii shigam damjij amidardag xaraxad ewgvi ch gem xorgvi um bnlee

Avatar

MGL 2018-04-19 119.40.103.82

Ene odoo tegeed medee yu tee ene setguul zui, setguulchid iim bhaar uls yaj hugjinuu etseg ehchuud ni iim yum yariad suuj l bdag shuud ter mergejiliin hyanaltiin gazar gej neg yum ruu ni heleech iimiig ni medseer baij huuhdee yavuuljil bdag tegeed iim yum yatiad suuj bdag etseg eh ch ichih heregtei dee er ni bol surguuli tsetserleg gedeg gazar chini bolovsrol olgohoosoo iluu uvchin taraadag l gazar bolson shuu dee
Setgulchidee naad medleg mergejilee deeshluul

Avatar

Зочин 2018-04-19 66.181.186.174

60-ны настай жоом шүү дээ. Адилхан л амьдрах гэж яваа амьтан. Энэ цэцэрлэг чинь орон байр нь. Хогийн сав руу хаячихсан байхдаа яахав дээ. Та бүхэн өндөр настан амьтдад хүндэтгэлтэй ханд л даа.

Avatar

gege 2018-04-19 202.131.244.210

Tsetserlegiin bagsh nar bol aimaar shantaajtai, mash hargis humuus baigaad baigaa, eej aavuud sanal setgegdel gomdol helne huuhduudiig erguuleed shiitgej hashraadag, tegeed eej aav nar duugui boldog 147-d ch yag adil haa saigui iim

Avatar

Хөөрхий сэтгүүлчид 2018-04-19 202.21.127.168

Манай сэтгүүлч нэртэнгүүд хаана ямар сенсаци хийчих юм байна, тийшээ л хошуурна,гүйлдэнэ.
Энэ нийгэмд хөндөх асуудал, даацтай нийтлэл бичих сэдэв хөл ороож байна. Харамсалтай нь чадалтай сэтгүүлч тун ховор болжээ.

Avatar

ЗОЧИН 2018-04-19 64.119.26.127

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ БАЙТУГАЙ ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТАВЬСАН Ч ЖООМ НЬ УСТАХГҮЙ ХУУЧИН БАРИЛГЫГ НУРААЖ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ЗОЧИН 2018-04-19 64.119.26.127

НАМАЙГ ГУРВАН НАСТАЙ БАЙХАД 1956 ОНД – ЭЭЖ МИНЬ ГАРААС ХӨТЛӨН 25 – р ЦЭЦЭРЛЭГТ ОРУУЛЖ БАЙСНЫГ САНАЖ БАЙНА , ОДОО ЦАГААН БАЙШИНГ ШАРААР БУДААД , ГАДУУР НЬ ТӨМӨР ХАШАА СУУЛГАЖ БАГА ЗЭРЭГ ӨӨРЧИЛСӨН ХАРАГДАНА . ЖООМ БАЙТУГАЙ НУРЧИХААГҮЙ ТЭСЧ БАЙГАА НЬ ГАЙХМААР . ХОЁР ЗУУНЫГ ДАМЖИН ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ЦЭЦЭРЛЭГДЭЭ …

Avatar

Зочин 2018-04-19 66.181.189.198

Joom bishee. Us chiig ihtei gazar iim horgoi amidaraad baidag yum. Gemgui amitandaa. Idsen ch bolno

Avatar

Зочин 2018-04-19 66.181.164.39

Buruu yum bichij bj iduulex gej bgaan. Manaixan shalgaj uzej magadgui shuu kkk

Avatar

Dandar 2018-04-19 202.131.225.150

Sdaa booljloo

Avatar

123 2018-04-19 103.9.90.50

нээрээ эрхлэгч нь сонгон шалгаруулалтанд ч ороогүй хууль бусаар тавигдсын байна лээ. саяхан сарын өмнө 25-р цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан байсан,

Avatar

zochin 2018-04-19 103.9.90.50

shine erhlegch irsenees hoish ene tsetserleg bur sonoson gj helj bolno urid n hezee ch iim bgaagui. uudeer ni yavaad orhod ymar ch tsetserleg shinj bhgui bagsh nar n ch haragdahgui ulavch zardag hun suuj bval ih ym. huuhed gantsaaraa garaad yavj bnu ugui yu hend ch hamaagui hariutsah hun bhgui. ter erhlegch gd bgaa hun ni haana ch bdgiin yuch hiidgiin b** med baraag ni ogt olj haraagui shd. huuchin erhlegch bagsh nar n ogloo ochihod mendleed ineegeed zogsoj bdg bsn. odoo angiin bagshiig hurtel etseg ehchuudtei oir dotno yarij bolohgui gsn shaardlaga tavidag bolson

Avatar

zochin 2018-04-19 66.181.189.226

ERHLEGCHIIG NI SOLIOD UUR SETGEL SAITAI HARIUTSLAGATAI HVN TAVIACH !!! ERHLEGCH NI DVVRCHIHSEN HOOLNII SAV L YUM BN

Avatar

зочин 2018-04-19 66.181.183.39

арайч дээ нийслэл хотын төвийн цэцэрлэг ийм байхад захын цэцрлэгээс есөн шидийн амьтан гарч байгаан жишээ цэцэрлэгийн хүүхдүүд бөөсдөөд байгааг багш эрхлэгч нь хүлээж авдаггүй хамт ажиллдаг хүний 3 хүүхэд цэцэрлэгт явдаг 3 уулаа бөөсдөөд дийлдэхгүй үсий нь хуслаа өвлийн хүйтэнд толгой дараад хүүхдүүд шоронгоос ирсэн гээд шоолоод явахгүй гэртээ цоожлуулья гэж уйлаад тэгээд 10 хоног цоожлоод өдөрт 2 удаа эргэж тойрч байхгүй бол түгшүүртэй галзуу хүн шиг ажлаа хийж байна 1 ангид 20-иод хүүхэд үсээ хусуулсан байсан гэж ярьсан энэ одоо хэдэн он бэ хотын соёл ухамсар дэг журмыг тогтоохгүй бол ?????!!!!!

Avatar

Зочин 2018-04-19 202.21.99.46

Хэрүүл хийх яасан их завтай улс вэ. Нийлээд устгачихаач.

Avatar

Зочин 2018-04-19 112.72.14.88

гайхах юм юу байна ? өнөөдөр манай улсад хариуцлага гэж огт байхгүй болсон шүү дээ, жоомтой цэцэрлэг бол зүгээр л нэг наад захын асуудал байхөөөө … олон жилийн өмнө хуучнаар хүүхэд залуучуудын театр буюу одооныхоор ХААН банкны хойд талын цэцэрлэгт манай хүүхэд явдаг байлаа, нэг өглөө хүүхэд маань уйлаад байхаар нь ангид нь оруулж өгөх гээд дээшээ 2 давхарт гартал 2 давхарын цонхны том хөшиг дээр нь жоомнууд гүйлдээд л байх юм, хажууд нь эрхлэгч авгай нь зогсож байхаар нь хэлтэл тоож байгаа шинж байхгүй, нэг иймэрхүү л амьдралтай бна шүү дээ бид …

Avatar

Зочин 2018-04-19 66.181.180.22

Жоом биш бна

Avatar

Зочин 2018-04-19 66.181.189.230

Ванных нь араар ус гоожоод, тэрэнд нь багахан шороо элс байвал тэрийг нь цэвэрлэхгүй удсан айлуудын жорлонгоос иймэрхүү зүйл нисээд байдаг л юм билээ.

Avatar

Зочин 2018-04-19 27.123.212.140

Наадах чинь жоом биш, чийгтэй газрын хорхой.

Avatar

Zochin 2018-04-19 66.181.188.220

Uuniig chine latinaar jomnuss busanuss gedeg baihgui yu

Avatar

Zochin 2018-04-19 202.179.26.96

Huuhedtei ajilladag humuus yu gej l im bailgaad bhab dee joom bish l bn medeej olon jil bolson gazar hetsuu.Hen ch im baidlig haraad suuj bhgui bhoo.Ter halagdsan bagsh nar n bur aimaar olon jil bson arhi bainga uudag bsan gej sonsson.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж