Гир гитарынхаа цуглуулгыг худалдана

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

Гир гитарынхаа цуглуулгыг худалдана

Жүжигчин Ричард Гир өөрийн цуглуулган дахь Америкийн хуучны гитаруудаа дуудлага худалдаагаар худалдахаар шийдэж, Нью Йорк дахь Кристигийн дуудлага худалдаагаар ирэх арваннэгдүгээр сарын 11-ний өдөр нийт 110 гитарыг дуудлага худалдаанд оруулахаар тогтжээ.

Гир дуудлага худалдаанаас олсон ашгаа хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа орнуудад хандивлана хэмээн мэдэгдсэн байна. Ноён Гир бүрээ, төгөлдөр хуур, гитар зэрэг хөгжмийн зэмсгүүдийг бие даан мэргэжлийн хэмжээнд тоглож сурсан бөгөөд түүний гитарын цуглуулганд C.F. Martin, Gibson, Fender, Gretsch, Epiphone зэрэг брэндүүдийн гитарууд багтаж байгаагийн дотор блюз гитарчин Алберт Кингийн эдэлж хэрэглэж байсан гитар багтжээ. Одоогоор ноён Гирийн гитарын цуглуулгыг нэг сая ам.доллар хүрнэ гэж үнэлсэн байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж