
Гир дуудлага худалдаанаас олсон ашгаа хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа орнуудад хандивлана хэмээн мэдэгдсэн байна. Ноён Гир бүрээ, төгөлдөр хуур, гитар зэрэг хөгжмийн зэмсгүүдийг бие даан мэргэжлийн хэмжээнд тоглож сурсан бөгөөд түүний гитарын цуглуулганд C.F. Martin, Gibson, Fender, Gretsch, Epiphone зэрэг брэндүүдийн гитарууд багтаж байгаагийн дотор блюз гитарчин Алберт Кингийн эдэлж хэрэглэж байсан гитар багтжээ. Одоогоор ноён Гирийн гитарын цуглуулгыг нэг сая ам.доллар хүрнэ гэж үнэлсэн байна.
Б.Энх