"ЭТТ"-н талбайгаас нүүрс хулгайлаагүй | News.MN

"ЭТТ"-н талбайгаас нүүрс хулгайлаагүй

Хуучирсан мэдээ: 2018.04.19-нд нийтлэгдсэн

"ЭТТ"-н талбайгаас нүүрс хулгайлаагүй

"ЭТТ"-н талбайгаас нүүрс хулгайлаагүй

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуягтай ярилцлаа.


-Ганц мод, Гашуунсухайт боомтын гарцыг нэмэгдүүлснээр хилийн нэвтрэх чадвар өссөн тухай мэдээлэл байна. Нүүрсний -экспортыг хэдэн хувиар өсгөх боломж байгаа бол?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ хилийн боомтуудын нэвтрүүлэх чадлыг өргөтгөх, боомтуудынхаа дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага байгаа талаар ярилцсан, зарим шийдлүүд эхнээсээ ажил болоод явж байна.

Сүүлийн хоёр өдрийн нүүрс тээвэрлэлтийн мэдээллийг орон нутгаас авлаа. 2017 онд дунджаар нэг өдөр боомтоор 470 авто машин гардаг байсан бол өчигдөр, уржигдрын мэдээгээр тус бүр 850 орчим машин нэвтэрсэн нь хоёр дахин  өссөн үзүүлэлт юм.

Боомтын хүчин чадлыг өсгөхдөө гарц шинээр гаргаад зогссонгүй гаалиар нэвтрэн өнгөрүүлэх хугацааг богино болгосон, ажиллах хүчний орон тоог нэмэгдүүлсэн  зэрэг цогц арга хэмжээг авсан юм билээ.

-“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд хэчнээн тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа вэ. Төлөвлөсний дагуу экспорт хийж чаддаг уу?

2018 онд “Эрдэнэс Тавантолгой” компани 9.8 сая тонн нүүрс олборлох бол экспортод 11 сая тонн нүүрс гаргах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Агуулахад 2.1 сая тонн нүүрс байгаа. Өнөөдрийн байдлаар 2.8 сая тонн нүүрс борлуулсан нь борлуулалтын төлөвлөгөө нэлээн тасалдалтай буюу хангалтгүй явагдаж байгаа.  Энэ бол хил гаалийн нэвтрэн өнгөрөх чадвартай холбоотойгоор үүссэн хүндрэл юм. Саяхнаас  боомтын нэвтрүүлэх чадварыг өсгөсөн, цаашлаад дахин өргөтгөвөл нүүрс борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл хангагдах бүрэн боломжтой болно.

-Энэ онд нүүрсний үнэ өсөх боломж байгаа юу?

-Нүүрсний үнэ унахгүй. Тодорхой төвшинд хэлбэлзэлтэй байна. Ер нь нүүрсний үнэ огцом унах, огцом өсөх төлөв харагдахгүй байгаа.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшил талбайгаас нүүрс олборлож хулгай хийсэн гэдэг асуудал хөндөгдөөд эхэллээ. Энэ яг юу болоод байна вэ?

-Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үед энэ асуудлыг тавьсан нь нэлээд өндөр авч байна. Гэхдээ өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлэл гаргаж тавьж байсан.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй одоогийн талбайгаас нүүрс олборлосон, хулгайлсан зүйл байхгүй.

Орон нутгийн “Тавантолгой” компани 2004 оноос хойш дөрөвдүгээр давхарга дээрээ технологийн зам гаргах, траншей нээх зэрэг ажил хийх явцад манай нүүрсний талбай өртсөн. Нийтдээ 268 мянган тонн нүүрс болоод байгаа. Хэмжилтээр тогтоогдсон.  Энийг орон нутгийн “Тавантолгой” компани хүлээн зөвшөөрч, мэргэжлийн байгууллагын акт гарсан байдаг. Энэ актыг дэлгэж тавьсан.

Өөрөөр хэлбэл, жижиг “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой”компанид өгөх ёстой 268 мянган тонн нүүрс гэж ойлгож болно. 63 мянган тонн нь коксжих нүүрс бол 205 мянган тонн нь эрчим хүчний нүүрс.

-Мөнгөн дүнгээр илэрхийлбэл хэдий хэмжээний төлбөр буцааж авна гэсэн үг вэ. Эсвэл талбайгаас нь нүүрс олборлох юм уу?

-“Эрдэнэс Тавантолгой” компани коксжих нүүрсийг нэг тонныг нь 61.8 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг чанараас нь хамаарч нэг тонныг нь 8-16 ам.доллараар борлуулдаг. Ерөнхийдөө 20 орчим тэрбум төгрөгийг орон нутгийн “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”-д төлөх ёстой гэсэн үг.

-Өр барагдуулах талаар хоёр талдаа ярилцаж тохиролцсон зүйл бий юу?

-Одоогоор төлбөрийг нүүрсээр ч юм уу хийнэ гэсэн зүйл яригдаагүй байна. Маркшейдерын мэдээллээр нүүрсний хэмжээг тогтоогоод хоёр талаас акт үйлдсэн учраас төлөх л ёстой, манай авлага.

-Анх та бүхнийг ажил авахад “Эрдэнэс Тавантолгой” компани “Чалько” компани, Хөгжлийн банк гээд нэлээд хэдэн газарт өртэй байсан.  Нэлээн цэгцлэх шиг болсон. Одоо өр барагдуулж дууссан уу?

-Хөгжлийн банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр болох 30 гаруй сая ам. доллар байгаа. Энэ онд бүрэн барагдуулна. Одоогийн байдлаар гадаад болон дотоод өр байхгүй. Харин авлага л байгаа. Балансын хувьд компани цэвэр компани болсон.

-Иргэн бүрийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцааг амь оруулах ажил ямар төвшинд байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг 2.5 сая гаруй эзэмшигчийг бүртгэлийнх нь дагуу энэ сард компани дээрээ бүртгэж авсан. Хуучин төлбөр тооцооны компани дээр бүртгэл хийгдсэн байсан нь брокер диллерийн компаниар дамжаад манай компанид бүртгэгдсэн гэсэн үг.  Одоо бид 2.511.000 хувьцаа эзэмшигчтэй. Гэхдээ энэ тоо дотор нэмэгдэх болон хасагдах зүйлүүд гарна. Яагаад гэвэл оюутан байхдаа  хувьцаагаа мөнгөжүүлж, 500 мянган төгрөг авсан, мөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцааныхаа оронд 500 мянган төгрөг авсан. Эдгээр хүмүүс хасагдана.  Энэ бүгдийг эцэслэнэ.

2018 оны есдүгээр сарын 1-н гэхэд бид дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Бэлтгэл 50 орчим хувьтай байна.

-Бирж дээр хувьцааг гарснаар ямар давуу тал үүснэ гэж харж байна вэ?

-Иргэд хувьцааны арилжаанд оролцох эрхтэй болно. Нэг ёсны иргэд маань. 1072 хувьцаагаа борлуулах, өсгөх арилжаанд орох эрхтэй болно. Хувьцаа эзэмшигчийн хувьд санхүүгийн баталгаа  авч эхэлнэ. 2019 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бид 1072 хувьцааны ногдол ашиг олгож эхэлнэ.

-Боломжтой гэж үү, ердөө найм хүрэхгүй сарын дараа ногдол ашиг тараах нь байна шүү дээ?

-Боломжтой. Өнгөрсөн онд  “Эрдэнэс Тавантолгой” компани цэвэр ашигтай ажилласан боловч Хөгжлийн банкны үндсэн төлбөр зэрэг тодорохой өр төлбөрийг барагдуулсан учраас 460 тэрбумын ашигтай ажилласан ч ногдол ашиг хуваарилах боломж байгаагүй.  

-Олон улсын зах зээлд IPO гаргах ажил хэзээнээс эхлэх вэ?

2019 оны нэгдүгээр сар гэхэд олон улсын зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийг хувьцаа болгож гаргах ажлын бэлтгэлийг хангах ёстой. Олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах үүрэг нь Засгийн газрын 136 дугаар тогтоолоор өгөгдсөн. Энэний бэлтгэл ажил гарна. Дотоодын бирж дээр гарах, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах хоёр бол бэлтгэл ажлын хувьд өөр.  Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах бэлтгэл ажил бол 37 хувьтай хангагдаад явж байна.

-Компанид тулгарч байгаа хамгийн том бэрхшээл юу байна вэ?

Тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй хэвээр байна. Тээврийн зардал компанийн хамгийн их зардлыг эзэлдэг. Тэгэхээр төмөр замыг яаралтай барьж, өртгийг гурав дахин бууруулах үүрэг манай компанид байна. Гэвч бид эцсийн дүндээ төмөр замын бүтээн байгуулалтыг хийдэг компани биш учраас энэ төслийг дэмжихэд компанийн өөрийн хөрөнгө оруулалтаар дэмжиж хамтарч оролцох боломжтой гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн байгаа.

Дээрээс нь бусад дэд бүтэц. Параллель зам, Ханги мандалын зам, цаашилбал усан хангамж, цахилгаан станц, нүүрс баяжруулах үйлдвэр төслүүдэд орлцоно гэдгээ илэрхийлсэн.

-Засгийн газар Тавантолгой ордыг төмөр замтай нь хамтад нь цогцоор шийднэ гэдэг зүйл яриад нэлээд удаж байна. Та бүхэн энэ асуудлаар Засгийн газарт хандаж байсан уу, яаравчлуулах талаар?

-Тавантолгой төслийн үйл ажиллагааг сайжруулах хүрээнд тогтоолоор шийдвэрлэх асуудал удахгүй Засгийн газрын хуралдаанаар яригдана. Энэ үеэр Тавантолгойн ашиглалтыг  яаж сайжруулах вэ гэдэг саналаа оруулахаар бэлтгэж байна. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” компани баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлэх, “Энержи ресурс” болон хилийн чанад дахь үйлдвэрүүдтэй баяжмал үйлдвэрлэхэд хамтарч ажиллах. Нүүрс баяжуулах үйлдвэрийг 330 сая ам.доллараар байгуулах ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар батлуулсан гээд ажлууд бий.

 -Д.Ариунболд дарга ажлаа өгөөд та үүрэг гүйцэтгэж байна. Энэ хүн хаана юу хийж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой” компани “Эрдэнэс Монгол” компанийнхаа охин компани. Энэнтэй адил статус бүхий “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболд дарга томилогдсон.

Г.ДАРЬ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ахмад уурхайчин 2018-04-19 112.72.14.251

Ярилцлагаас бодход дажгүй менежер болж магадгүй бололтой. Ингэж дүгнэхэд эрт гэдэг нь ойлгомжтой ч залуу хүнд урам хэрэгтэй. Харин тээвэр ложистекийн асуудал, нүүрс угааж цэвэршүүлэх үйлдвэр барих зэрэг асуудлууд бол энэ захирлын оролцох сонирхолтой ажил биш. Хуучнаар бол Бичлэн хөөцөлдөж шийдвэрлэх ёстой ажил юм. Одоо барууны жишгээр ажиллах гээд бүхэл бүтэн цогц ажлыг жижиглэн хувааж олон дарга даамалтай болгочихоор ингээд бие биенийгээ хараад оролцох ухааны юм яриад ажлын хариуцлага санаачлага сулраад явчих юм. Яг л одоо манай парламент, гүйцэтгэх засаглал хоёр шиг. Үүнийгээ өөрөөр харж Галуу дуурайж Хэрээ хөлөө хөлдөөнө гэдгийн үлгэрээр ажиллахаа түр хойш тавьж болохгүй юу.

Avatar

Зочин 2018-04-19 64.119.27.60

nuursee hulgaid aldaagui harin harj suuj bgaad deeremduulchixsen yum bn l daa er bol hachin yum xeldeg nuxur ve

Avatar

Зочин 2018-04-19 60.241.185.14

Olon ulsad 20% huvizaa Zarna mongolchuud udirdana gewel hen ch itgej avahgui. Delhiin huvitsaanii zah zeeliig oilgoj yum yarildaa

Avatar

Зочин 2018-04-19 103.57.94.190

ариунболдын халагдахаасаа өмнө бөөндөж томилсон, албан тушаал дэвшүүлсэн [Хориотой Үг] долоогч нөхдүүдийг байранд нь тавиарай амжилт хүсье.

Avatar

зочин 2018-04-19 66.181.177.37

20 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрсийг нь хувийн компани ачаад авч яваад хятадад зарчихаад ашиг олоод мөнгөө эргэлдүүлээд байхад хулгай биш одоо учир начираа олно гэж ярихыг даанч ойлгохгүй юм. нүүрс хулгайлсан нөхдүүд өөрт чинь ажил олгоогүй юм бол төрийн өмчийг ингэж хамгаалж болох уу. үнэхээр хэлэх үг олдохгүй байна. маш том мэдээлэлтэй УИХ-ын гишүүн Монгол улсын ерөнхий сайдад хэлээд хэвлэлийн бага хурал хийгээд байхад ийм юм ярьдаг нөхрийг АТГ шалгах хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2018-04-19 66.181.189.198

Odoo ene tom hulgaig 2 companiin hoorondiin budilaan baisan meteer tailbarlaj daragduulah n dee.

Avatar

zochin 2018-04-19 64.119.22.15

Ene hunii nuur tsarai yarigdaj baigaa sedev 2 yamar adilhan baina aa.

Avatar

Ама 2018-04-19 202.179.27.146

Нүүрчид буюу Нүүрсний хулгайчид

Avatar

Зочин 2018-04-19 202.179.26.198

barigdsan daa barigdssan daa hulgaich aa hulgaichaa

Avatar

Зочин 2018-04-19 103.229.123.30

Нүүрс хулгайлаагүй зүгээр л ЭТТ гийн талбай руу нэвтэрч 268000 тонн нүүрс авсан гэнэ үү ойлгохгүй байна энэ нөхөрийг шалгуулах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2018-04-19 203.91.119.114

Хулгайлсан бол энэ нөхөр орлогч захирал нь байсан хулгайлаагүй л гэнэ.өөрөө хам хэрэгтэн болий шүү дээ

Avatar

Иргэн. 2018-04-19 27.123.214.110

Зөвшөөрөлгүй авсан юмыг хулгай гэдэг юм гэж буурлууд маань захидаг байсан юм даа. Ганхуяг буурлуудынхаа үг захиасыг санахгүй байгаа юм байх даа

Avatar

Зочин 2018-04-19 103.229.120.39

Huni tolgoi erguulsen yun olon Tavan tolgoi ve? Eer eer ner egch boldoggui yum uu? Zoriud in gedeg yum uu? Jijig, tom ch geh shig.

Avatar

Зочин 2018-04-19

ХУ ЛГАЙЧ ЮМ ЧИНЬ ХУДЛАА ЯРИХАД ЮУХАН БАЙХ ВЭ

Avatar

hi 2018-04-19 119.40.103.82

tegeed eronhii said hudlaa yum yriad surjigneed b.ga yumuu 265000 tn nuurs talbaigaas ni achij b.had medehgui suuj b.dag humuus yumuu herev huviinh b.san bol boon yum bolj b.ga shuuh ene ter geed ene Ganhuyg gej nohor J,MONHBATIIN hulgaig haitsaalj b.g n**** b.na dargiinhaa tsunh bariad us zoogood yvaad b.san nohor odoo hariugaa barih gej hulgai bish anduuraad manai talbaid orson ch geh shig onts ih hemjeenii hohirol uchiruulchihaad b.had therev anduursan hulgai bish bol Eronhii saidiig tavan tolgoid ochihod hajuud ni daldagnaj yvsan b.j ta buruu yriad b.na tiim yum b.hgui gej heleegui b.j muu g*** chin odoo hudlaa hevleleer h*****d b.h yum

Avatar

aa 2018-04-19 66.181.181.201

Жижиг ТТ хувьцаа эзэмшигчиддээ 90 тэрбумын ногдол ашиг хуваахаар шийджээ. Тэрний тал нь буюу 51 хувийн эзэмшигч орон нутагт Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтанд зарцуулагдах юм байна. [Хориотой Үг] Энхболд чинь сонгогдсон тойргийнхоо эсрэг ажиллаад шаачхиймаа.

Avatar

Иргэн 2018-04-19 202.21.98.10

Манайхан бас учиртайхан попормоор юмаа. Жижиг ТТ 51% нь улсын мэдэлд Эрдэнэс ТТ ч улсын мэдэлд үргэлжилсэн том талбайгаас олборолт хийж байгаа 2 компани. За 3000 машин оочерлоод нүүрс хулгайлаал нөгөөх нь хулгайлуул тээн. Бас нэг нэгнийгээ гүтгэж болно доромжилж болно арай ч ингэж дэгэсдүүлж болохгүй. Жааз Энхболд сайндаа ч биш нээх худлаа шудрага царай гаргаж ирэх сонгуульдаа бэлдэж байгаа явуургүй санаа.

Avatar

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг 2018-04-19 202.9.40.150

ӨМХИЙ БУУНЫ НОХОЙ [Хориотой Үг] БАЙХ НЬ

Avatar

Зочин 2018-04-19 59.153.115.113

HULGAILAAGUI ZUGEER L AVSIIN ZA

Avatar

Зочин 2018-04-19 202.72.245.203

ТИЙМ ИХ НҮҮРС ТАЛБАЙГААГААС НЬ АЧИХАД МЭДЭХГҮЙ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ, ТОХИРОЛЦОЖ ӨГЧ БАЙГААД ИЛРЭХЭЭР НЬ САНАМСАРГҮЙ ОРСОН ГЭЖ ТАЙЛБАРЛАЖ ХУЛ ГАЙГАА НУУХ Л ГЭЖ ОРОЛДООД БАЙГАА ХАРАГДАЖ БАЙНА ДАА, МАНАЙД Ч ХУЛ ГАЙ ХЭТЭРЛЭЭДЭЭ, АЛИВАА ЮМ ХЭТЭРХЭЭРЭЭ ДЭЛБЭРДЭГДЭЭ

Avatar

Зочин 2018-04-19

Миеэтэнгүүд их сандарч байх чинь вэ? Баахан төлбөртэй коммент бичүүлээд. Булхай нь илэрнэ дээ. Үр хүүхдүүдэд нь л хүндээр тусах байх даа

Avatar

Irgen 2018-04-19

Хулгайлсан. Ж.Мөнхбат зохион байгуулсан. Миеэ холбоотой болохоор нуугаад байгаа юм. Жижгиг ТТ-н уурхайгаар дамжин том ТТ-н лицёнзтэй талбайгаас ачиж байсан. Зөндөө л гэрч байна шүү дээ. Нуугаад яанаа. Энэ залууг овоо юм байх гэж бодсон чинь [Хориотой Үг] төлын нөхөр байна шдээ. Зайлуулахгүй бол бас л хулгай хийнэ дээ.

Avatar

зочин 2018-04-19 202.70.41.114

хөгийн [Хориотой Үг] вэ . хулгай хийчихсэн байна шүү дээ. авлага үүссэн байна. гишүүн яриагүй бол мартаад л өнгөрөх юм байна. ажил авч байгаа залуу хүн ийм муухай байж болохгүй. 20 тэрбумын авлага тйим бага мөнгө үү

Avatar

Зочин 2018-04-19 43.228.131.45

Хар авилгач хулгайлж идсэн байна

Avatar

aa 2018-04-19 66.181.181.201

Тэр Энхболдыгоо хазаарлахгүй бол үнэн онигоотой нөхөр юм аа. Хил залгаа 2 уурхайд байдаг л асуудалшт. Нарийн хэмжилт хийхээр 1нийхээ талбай руу ганц 2 метр орсон тохиолдол байлгүй яахав дээ. Бетон ханаар хил тогтоочихсон байгаа биш. 2 компанийн зүгээс хэмжилтээ хийгээд актаа тогтоогоод нүүрсээр нь ч юм уу төлөөд л болоошт. Зарах нүүрс нь байгаа ч тээврийн асуудалтай болохоор чадлаараа гаргаж байгаа болохоос хэдэн тонн нүүрсэн дээрээ алалцаад байгаа биш.

Avatar

Энхболд 2018-04-19 64.119.16.236

Л.Энхболд гэж дурак 3,000 хүнд даацын машин дүүрэн нүүрс хулгайлсан гэж попроод тайлбарлаж чадахгүйд хүрлээ онигоо. Босоо Ганбаа шиг поп шаахгаад онигоонд оров.

Avatar

Энхболд 2018-04-19 64.119.16.236

Л.Энхболд гэж дурак 3,000 хүнд даацын машин дүүрэн нүүрс хулгайлсан гэж попроод тайлбарлаж чадахгүйд хүрлээ онигоо. Босоо Ганбаа шиг поп шаахгаад онигоонд оров.

Avatar

Зочин 2018-04-19 43.228.131.45

Нүүрс хулгайгаар ачсан нь үнээн

Avatar

Зочин 2018-04-19 66.181.188.111

Мартшретын мэдээллээр гэнээ маркшейдер гээч. Бичсэн юмаа мэргэжлийн хүнд үзүүлчихэж болохгүй байна уу

Avatar

ЗОЧИН 2018-04-19 64.119.26.127

ГЭНЭТ ГАЗАР ДООРООС ГАРЧ ИРСЭН Л.ЭНХБОЛД ГЭГЧ – ХУДАЛ ГҮТГЭЛГЭ ХИЙЖЭЭ .

Avatar

ИРГЭН 2018-04-19 202.21.98.10

Жааз Энхболд онигоо боллоо. Фейнгшү Ганбааг дуурайж попрох гээд амжилт олсонгүй. Улстөрд иймэрхүү арга хоцрогдсон ш тээ. Оюутолгой гэж попроод Фейнгшү дахиж сонгогдоогүй. Тавантолгой гэж попрох гээд амжсангүй. 20 онд шалбаагтай хутгалдаад унаж дээ.

Avatar

Зочин 2018-04-19 202.21.120.66

saihan medee baina huvitsaagaa hurdan gargaarai amjilt husie

Avatar

иргэн 2018-04-19 103.50.206.62

Заавал хулгай хийлгэсэн болгох гэж байгаа нь ямар зорилготой юм болоо УИХ-н гишүүн Л.Энхболд.Ингэж худлаа нэр хүнд олох гэж байгаа чинь хэнд хэрэгтэй юм.Тэгэх тусам энэ буруу санаа чинь хүзүүг чинь ороох болно доо Л.Энхболдоо.Хэдэн оныд ийм асуудал болсонг тодорхой болгож өгөөч худлаа бөөрөнхийлөөд байх юм.Үнэн ялна шүү.УИХ-н гишүүний халдашгүй эрх гэдгээрээ түрий барьж байгаа бол уучлаарай өөрийн чинь шалгуулах эрх бас энэ гүтгүүлээд байгаа хүмүүсэд байгаа гэдгийг сана даа

Avatar

Зочин 2018-04-19

4 NUDET MINI YU MEDDEG BOLOOD NUURSNII HULGAI HIIGEEGUI GEED BAINA.UURUU OROLTSSON YUM BAINA L DAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж