Гётегийн “Фауст” жүжгийг технологийн дэвшилтэй хослуулна

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Гётегийн “Фауст” жүжгийг технологийн дэвшилтэй хослуулна

Гётегийн “Фауст” жүжгийг технологийн дэвшилтэй хослуулна

Драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшлүүд болон бусад хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” пост драмын жүжиг тавдугаар сарын 2-нд Соёлын төв өргөөнд тоглогдоно. Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэдэг чансаа шалгасан жүжгүүдийн нэгэнд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй тооцогддог. Жүжгийн найруулагчаар залуу уран бүтээлч,  н.Батболдын ажиллаж байгаа юм байна.

Тус жүжгээс өнөөгийн нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох тухай хором ч уйдахгүйгээр шинэ сонин шийдлүүдээр харж болох гэнэ. Үүний нэг нь холограм технологийг Монголд анх удаа театрын тайзнаа ашиглаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл оргүй хоосон тайзан дээр гэрлийн ойлтын нөлөөгөөр бодит мэт дүрслэл харагдана гэсэн үг. Зөвхөн холограмаар зогсохгүй өмнө нь ямар ч жүжиг, тайзны урлагт олж харж байгаагүй гайхшруулам олон шийдлүүдийг та “Фауст” жүжгийн явцад харах болно. Тус жүжиг тайзнаа тавигдсанаар Монголын драмын урлаг шинэ төвшинд гарна хэмээн төслийн багийнхан хэлж байгаа юм. Жүжгийн гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ, Л. Баттулга, дүрүүдэд Г. Мягмарнаран, Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Н.Оюунчимэг нар тоглох юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж