Сбербанк валютын зээлээ зогсоож чадахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Сбербанк валютын зээлээ зогсоож чадахгүй гэв

Сбербанк валютын зээлээ зогсоож чадахгүй гэв

Оросын томоохон банкны нэг болох Сбербанкны тэргүүн Герман Греф валвтын зээлээ зогсоож чадахгүй яагаад гэвэл энэ нь үйлчлүүлэгчдэд хэрэгтэй хэмээн мэдэгдлээ. Мөн тоног төхөөрөмж худалдан авахад валютын зээл хэрэгтэй байгааг тэр бас онцолсон байна.

Энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Төв банк гадаад валютаар зээл олгохыг хягзгаарлах боломж байгааг судалж байна хэмээн мэдэгдсэн юм. Харьцангуй цөөн тооны экспортлогчдыг эрсдлээс хамгаалахын тулд хэмээн Төв банк тайлбарласан.

“Бүх зүйлийг зохицуулах хэрэггүй. Валютын зээлийн тухайд өсөхгүй улам буурч байгаа. 2014 оноос хойш валютын зээлийн хэмжээ манай банкны хэмжээнд багасч байна. Банкны үйлчилгээ зүгээр шууд зогсоох аргагүй” хэмээн Герман Греф хэлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж