Төмөр замын сүлжээний гуравны нэгийг засварлах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.04.18-нд нийтлэгдсэн

Төмөр замын сүлжээний гуравны нэгийг засварлах хэрэгтэй

Төмөр замын сүлжээний гуравны нэгийг засварлах хэрэгтэй

ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн Холбооны зөвлөлд хийсэн тайлангаас үзвэл 25 мянга орчим километр төмөр замыг засварлах шаардлагатай байгаа ажээ.

“Зүтгүүр болон вагонуудын засварыг чанаргүй хийсэн, төмөр замын арчилгаа дутууг хийсэн олон тооны зөрчил илэрсэн. Төмөр замын сүлжээний гуравны нэгт нь засвар шаардлагатай байна” хэмээн уг тайланд дурджээ. ОХЖ-ын төмөр замын нийт сүлжээний урт нь 86 мянган километр бөгөөд үүний 25 мянган километрийг засварлах шаардлагатай болоод байгаа ажээ.

Хяналтын байгууллагын дүн мэдээгээр өнгөрсөн 2017 онд төмөр замд 19 удаа осол гарчээ. Өмнөх 2016 онд 17 осол бүртгэгдсэн байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж