Оросын интернэт орчинд суурилсан зах зээлийн хамгийн том форум болох “Оросын интернэт форум-2018” (РИФ-2018) дөрөвдүгээр сарын 18-ний Лхагва гаригт Москва орчмын “Лесные дали” амралтын газар эхэллээ. Форум энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм.
РИФ нь олон төрлийн сэдтийг хамарсан хэлэлцүүлэг, бага хурал, үзэсгэлэн гээд маш өргөн хүрээнд болж өнгөрдөг арга хэмжээ юм.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулагч Электрон холбооны Оросын ассоциацийн мэдэгдсэнээр энэхүү форумд жилдээ 10 мянга орчим хүн оролцдог байна.
Энэ жилийн форумд Оросын болон гадаад орны 600 гаруй хүн илтгэл тавьж хэлэлцүүлэх юм. Интернэтийн зохицуулах, хиймэл оюун ухаан, ирээдүйн хотууд, эрүүлийг хамгаалах шинэ технологууд, интернэт орчинд оюуны хөдөлмөрийг хэрхэн хамгаалах, е-коммерц зэрэг сэдвийн хүрээнд энэ жилийн форум явагдана.
Мөн энэ форумын үеэр оросын мэргэжилтнүүдийн бүтээсэн мессенжерийн шинэ үйлчилгээ болох dialog-ийг туршиж үзэх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ